Шер шинэ цомог гаргажээ

img

Дуучин Шер шинэ цомгоо удахгүй худалдаанд гаргахад бэлэн болжээ. 67 настай дуучин маань мэс ажилбарын ачаар гоо сайхан хэвээр яваагаа төдийлөн нуугаад байдаггүй. Гоо сайхны мэс ажилбар ч байсан өөрийн хүчин чармайлт байсан хамаагүй тэр цомгийн нүүрэндээ шаргал үстэй залуу бүсгүй шиг л үзэсгэлтэй зургаа хэвлүүлжээ.

1

Цомгоо “Үнэнд ойрхон” хэмээн нэрийджээ. Албан ёсны нээлтээ энэ сарын 30-нд хийх бол Их Британид ирэх сарын 14-нд  хийх юм байна. Тэрбээр MTV-д өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө тийм ч гоц уран бүтээлч гэж боддоггүй. Гэхдээ энэ цомгоо бүх хүч чадлаа шавхан хийсэн” гэсэн байна.

1

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ