Монгол сэргээгдэх эрчим хүчний загвар орон болно

img

Энэ оны нэгдүгээр сард Эрчим хүчний сайд Д.Сономпил Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн /ОУСЭХА/ III ассамблейд оролцох үеэрээ Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын судалгаан дээр тус агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар “Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээг нээж “IRENA”-гийн газрын дарга хатагтай Гаури Сингх, БОНХ-ийн сайд С.Оюун, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Товуудорж нар илтгэл тавьсан юм.

6

Дэлхийн 160 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэргээгдэх хүчний агентлаг нь сэргээгдэх эрчим хүчийг дэлхий дахинаа хөгжүүлэх зорилготой, засгийн газар хоорондын байгууллага юм.

6

Дэлхийн нар салхины эрчим хүч нөөцийн атлас боловсруулах хөтөлбөрийг манай улстай хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Хөтөлбөрт нэгдсэнээр дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хэд орчим хувийг Монгол улс эзэмшиж байгаа, нөөц нь хэр зэрэг хугацаа, чадалтай байгаа зэрэг тодорхой мэдээлэл гарч ирэх юм. Мөн гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах мэдээллийг баазтай болж чадна гэсэн үг. Мөн нааштай нэг мэдээлэл бол сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээг азийн орнуудаас Монголыг сонгон загвар болгохоор харилцан тохиролцсон байна.

6

Манайд сэргээгдэх эрчим хүчийг хөдөө орон нутагт байгаа өрх бүр ашиглаж нарны туяагаар цэнэглэгддэг зайн дэлгэцийг ашигладаг. Энэ нь байгаль орчинд ямар ч нөлөөгүй эрчим хүчийг гаргаж авч байгаа учраас энэ төрлийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг оруулж байгаа компаниудыг гаалийн татвараас чөлөөлж худалдан борлуулахад нь НӨАТ-аас давхар чөлөөлж байгаа юм. Энэ мэтээр төрөөс сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллаж байна.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

одон:
Ээ салхин цахилгаан үүсгүүрүүдэд зориулсан хөрөнгө бага хэмжээний гэхдээ манайдаа под атомын станц барих хөрөнгөнөөс илүү гэдэг юм билээ.Манайхны ярих нь манайд атомын станц хэрэггүй, бид салан задгай сахилгаггүй эмх цэгцгүй хариуцлагаггүй дээр нь ураны хаягдлаа хийх газаргүй гээд л баахан өөрсдийгөө доош нь хийсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацах юм.Уг нь манай орон атомын станц барихад газар зүйн талааса ямарч аюулгүй орон гэдэг нь баталгаатай. Гэтэл ард олонд хүргэсэн мэдээллийг буруу талаас нь хийснээс улс төрчид өлгөн ийм аргацаасан юм л хийж байна.Тээр жил Энхсайханы засгийн үед Эгийн голын УЦС-ыг бас л болиулж билээ. Бид чинь өөрсдийгөө мх л өндөр боловсролтой гэдэг биш билүү.Эрүүл саруулаар сэтгэх гэж байхгүй болсон эь гачлантай яа
2013-09-04
Ha ha:
Naiad sensen er him hychnees busad ornuud tatgalzaj bhad manaid sonin yum yariad bhiin.20garan jiliin umnu lav evropod bsn hereglej bsn yum Odoo hotcrogdoj bgaag sonomoo Mede uu
2013-09-04
ХАХА:
НЬЮКОМИЙН ХИЙСЭН ГАНЦ СТАНЦААС ӨӨР ЮМ БАЙГАА ЮМУУ САЙДАА БОЛЬДОО
2013-09-04
дүоүз:
Уул нь хямд үнэтэй байх ёстой байтал ДЦС-с өндөр өртөгтэй байгаа нь сонин бна
2013-09-04