Сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээний 5 хувиа хангаж байна

Энэхүү хэмжээ нь дэлхий дээр ажиллаж байгаа нийт цөмийн реакторуудын үйлдвэрлэж байгаа эрчим хүчний чадамжаас долоо дахин их хэмжээ юм.
7
Хүлэмжийн хийг бууруулахад сэргээгдэх эрчим хүч эерэг нөлөөтэй. Уур амьсгалын өөрчлөлтөд монгол улс их өртдөг тийм ч учираас энэ технологи их чухал болоод байгаа. Дулааны цахилгаан станцад суурилсан манай орны эрчим хүчийн 98 хувийг нүүрс шатааж гаргаж авдаг. Нүүрс шатааж гаргасан ДЦС-уудын эрчим хүч үйлдвэрлэлийн чадамж ердөө 800 гаруй МВт байгаа юм. Энэ нь хүчин чадлын хувьд бага мөн байгаль орчиндоо сөрөг нөлөө ихтэй. Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний 5 хувийг л сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Үүнийг 2020 онд 20-25 хувь болгох зорилт тавиад байгаа. Монголын сэргээгдэх эрчим хүчний энэхүү боломжийг эх орны нар, салхи, усны эрчим хүчнээс гадна газрын гүний дулааны эх үүсвэрийг ашиглан бий болгож болох юм. Хамгийн сүүлд хийгдсэн сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн томоохон ажил нь Улаанбаатар хотоос 70 километрийн зайд орших салхин станц. Энэ станц нь 1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулахаас гадна 1.6 сая тонн цэвэр ус болон 122 мянган тонн нүүрсийг хэмнэх томоохон төсөл болж чадсан. Байгаль орчинд ээлтэй энэхүү 50 МВт-ын салхин станцын үйлдвэрлэсэн цахилгаан нь Монгол улсын төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэгдэж байх юм.
6
Салхины эрчим хүчийг Европийн орнууд болон АНУ-д өргөнөөр ашиглаж байна. Нарны эрчим хүчий үйлдвэрлэл Герман, Испанид хамгийн түгээмэл ашигладаг. Харин нарны дулааны станцыг АНУ, Испанид өргөн ашиглаж байгаа юм. Хамгийн том нь АНУ-ын Калифорнийн Можави цөл дэх станц юм. Уг станцын суурилагдсан хүчин чадал нь 354 MВт.. Дэлхийн хамгийн том газрын гүний дулааны станц нь 750 МВт хүчин чадалтай АНУ-ын Калифорни дахь Гейзер станц юм.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ