Э.Эрдэнэжамъян: Би хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөхгүй байна
Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаад буй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал энэ сарын 16-ныг хүртэл хойшлоод байна. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.
6
-Таныг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр шүүж байгаа. Яагаад таны өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах санал гаргав?
-Өмгөөлөгч маань өнгөрсөн хугацаанд надад холбогдох хэрэгтэй маань бүрэн танилцаж амжаагүй байсан. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Өөр учир шалтгаан байхгүй.
Үнэндээ би өмгөөлөгч авч амжаагүй байсан. Саяхан “Хуулчийн эрхзүйн байдлын тухай хууль” шинээр батлагдсантай холбогдуулан өмгөөлөгчид шинээр бүртгүүлж, Дээд шүүхээс төлөөлөх эрхээ авсан. Тийм учраас өмгөөлөгч олж, тодорхой хугацаанд гэрээ байгуулж амжихгүй байсан. Тэгээд саяхнаас өмгөөлөгчөө сонгож, өмгөөлүүлэх гэрээгээ байгууллаа.
6
-Хэдэн зүйл ангиар буруутгаж байгаа вэ?
-Анх албаны эрх мэдлээ ашигласан, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр зүйл ангиар буруутгаж байсан. Харин Прокурор шатны шүүх дээр албаны эрх мэдлээ ашигласан гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон. Одоо Эрүүгийн хуулийн 245.2-т зааснаар буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр буруутгаад байгаа.
6
-Та хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Би хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа
6
-Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ. Үндэслэлээ тайлбарлаач?
-Угаасаа тийм асуудал болоогүй. Би шүүх хурал болтол хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлаж болохгүй. Нэгэнт шүүх хурал эхэлсэн учир шүүх дээр л тайлбараа өгье. Бас хуулийн байгууллагыг хүндэтгэж байна.
7
-Тэгэхээр та өөрийгөө цагаатгах ёстой гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?
-Тиймээ. Хэрэгсэхгүй болгож, цагаатгах ёстой” гэсэн юм.
7
Хэрэв Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг шүүхээс түүний гэм буруутайг тогтоовол “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн Эрүүгийн хуулинд заажээ.
6
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ