Эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлно

img

  Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж байна.   Өнөөдөр Төрийн ордноо эхэлсэн “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсний чуулганд 109 байгууллагын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаагийн 70 хувь нь эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их сургууль, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийн төлөөлөл болсон мэдлэг бүтээгчид байна.   Мөн 6 орны 20 гаруй зочин ирээд байгаа юм. Энэ чуулганаар хэлэлцсэн, дэвшүүлсэн саналыг нэгтгэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын бодлого, бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөмж боловсруулна.
  Чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрээ бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлэхээр анхааран ажиллаж байгааг онцолсон. Мөн өнгөрсөн хугацаанд үндэсний эрдэмтэн судлаачдын багийг бэлтгэж чадсан ч тэдний хүчийг ашиглах механизм дутсаар ирсэн. Иймд Шинэчлэлийн Засгийн газраас эрдэмтдийн хүч, оролцоог нэмэгдүүлж, чухам аль салбарт үндэсний эрдэмтэн судлаачдын хүч хэрэгтэй байгааг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр эрдэмтэн судлаач, мэдлэг бүтээгч та бүхэн тэргүүлэх чиглэлүүдэд  оюун ухаанаа уралдуулж, тэр хэрээрээ илүү бүтээлчээр ажиллах өргөн боломж нээгдэнэ гэлээ.
Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ