Манай улсын өрсөлдөх чадвар эрс буурчээ

img

Дэлхийн эдийн засгийн форумын эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индекс энэ жилийнхээ тайланг өчигдөр дэлхий нийтэд танилцуулсан байна.

2013-2014 оны энэ тайланд нийт 148 улс хамрагдсанаас манай улс 3,7 оноогоор 107 дугаар байрт жагсаж өмнөх жилүүдийнхээс эрс буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн оны 144 орноос 93 дугаар байрт орсон үзүүлэлтээсээ ухарсан байгаа юм. Харин 2006-2007 оны тайлан судалгаагаар 92-т орсон нь хамгийн сайн үзүүлэлт байжээ.

Өрсөлдөх чадварын энэхүү  индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд Монгол улсын өрсөлдөх чадварыг ижил төстэй улс орнуудтай харьцуулах боломж олгохын зэрэгцээ тухайн улсын өрсөлдөх чадварын өсөлт, бууралт, тогтмол байдлын талаарх мэдээллийг өгдөг. Мөн зэрэглэлд хамрагдсан улс өөрийн өрсөлдөх чадварын зэрэглэлээ тодорхойлох, түүнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг сайжруулах, шинэчлэх боломжийг олгодог байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын индекс нь институцийн тогтолцоо, дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, эрүүл мэнд ба суурь боловсрол, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, бараа бүтээгдэхүүний болон хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал, санхүүгийн зээлийн болон бизнесийн боловсронгуй байдал, технологийн бэлэн байдал, инноваци гэх 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг. Үүгээрээ дэлхий дахинд хөгжлийн янз бүрийн үе шатандаа явж байгаа орнуудын өрсөлдөх чадварыг өргөн хүрээтэй гаргаж өгдөг.

Энэхүү 12 үзүүлэлтээс ихэнх буюу найман үзүүлэлтээр манай улсын байр ухарчээ. Манай улс 148 орноос 100-д багтаж чадахгүй болоход макро эдийн засгийн тогтвортой байдал, хөдөлмөрийн зах зээлийн болон бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр үр ашигтай байдал гэсэн гурван үзүүлэлт тус бүр 10 байраар ухарсан нь нөлөөлжээ.

Монгол улсын хувьд технологийн бэлэн байдал, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт гэх хоёр тулгуур үзүүлэлт л зэрэглэлээ ахиулсан байна. Харин институцийн тогтолцоо болон эрүүл мэнд, суурь боловсролын үзүүлэлтэд өөрчлөлт гараагүй аж.

Өрсөлдөх чадварын тайланд тухай оронд бизнес эрхлэхэд саад учруулж буй гол хүчин зүйлсийг тодорхойлон гаргадаг. 2013 оны судалгаагаар манай улсад бизнес эрхлэхэд саад болж буй хамгийн гол сөрөг хүчин зүйлсэд мэргэшсэн ажиллах, хүчний дутагдал, төрийн хүнд суртал, дэд бүтцийн хангамж болон санхүүжилт авах хангалтгүй байдал, бодлогын тогтворгүй байдал, авилга, хээл хахууль зэрэг зүйлүүд орсон байна.

 Энэ мэт манай улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж өгч байгаагаараа тус тайлан нь ач холбогдолтой юм.

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин-2:
Тиймээ хүн таргалах тусмаа өвчинд баригдаж нас нь богино болдог, насаараа зам цэвэрлэж байгаа хүн шавар тагзанд амьдарч байхад, авилгал өгсөн луйварчин Зайсан ч гэх шиг, ийм нийгмийг хүсэхгүй, хүсэхгүй, та нар цэгцэлж чадахгүй бол... ард түмний итгэл... / Эхний 10-т Швейцар, Сингапур, Финлянд, Герман, АНУ, Швеци, Нидерлагд, Англи, Япон, Өмнөх солонгос зэрэг улсууд орсон байна./ чинь миний туйлын зорилго биш, монголдоо л зүгээр л амар тайван хүн шиг амьдръяааа.
2013-09-07
зочин:
тэр муу гадаадын урдуур орсон орнууд чинь юу юм, тэдний тэндээ л биз, ичих юм байхгүй, монголчууд юм бүтээж зовлогоо зовоохгүй, бэлэн юм дамлаж амьдарч байсны гай, алтанхуяг ЗГ ямар хамаатай юм, тэд чинь зөв замд нь оруулах гээд зүтгэж байгаа сэтгэгдэл төрдөг, та нар хар барилга зам гэх мэт бүтээх босгох ажилд очдог монгол хүн цөөхөн, захуудыг хар ярзайтал бие биенээ шулаад, хөзөр тоглоод,таргалаад, тарвалзаад хүний эрх яриад , эргэн тойронд архидаад бас болоогүй нэг муу шулаач нь нөгөө муу ядарсан архичинаа ад үзнэ, ченж наймаачдын орлого нь юм хийдэг хүний орлогоос хамаагүй бага байх ёстой, ийм зохицуулалтыг хийж өгөөч. энэ хооронд хэдэн жил ч өлссөн тэснэ.Хүн өлсөх тусмаа гар хөдлөж толгой нь ажилладаг юм.
2013-09-07
йййй:
ГАдныхны гар хөл олигтойхон болвол илүү сайн хөгжинөө
2013-09-06
haan:
Эдийн засгийн уналт ард түмний нүдэн дээр ил байна шүү дээ. Энэ удирдлагууд улайн цайм сайн гэж гүрийх юм Ичдэггүй юм бх даа. Одоо яая гэхэв ард түмний сонголт. Муу ард түмэн муу амьдардаг гэж үг бий.
2013-09-06
suman:
Ерөнхий сайд Алтанхуяг манай улсын эдийн засаг хэвийн байгаа, хямраагүй гэж хэлсэн ш дээ. Энэ чинь шал худлаа мэдээлэл байна. Та нар гадаадынханы гар хөл болохоо болиоч ээ. Яасан ичдэггүй юм бэ?
2013-09-06
Зочин:
Еронхий сайд нь зам дээр очих тууз хайчлахаас оор хийх зуйлээ мэдэхгуй.
2013-09-05
Зочин:
Сонгууль нэг бол Чингэс ярисаар байгаад л юу ч хийсэнгуй. Зээл авч хулхи зам хийж байгаагаа гайхуулаад л байсан.
2013-09-05
.bnmm,,:
durgui hureed baih yum,ene udirdlaguudad.yasanch uhaan muutai yum,yasan ch idej hanadaggui yum afrikaas door bna shuu dee
2013-09-05
zochin:
Yamar ichmeer yum be.
2013-09-05
Зочин:
Эхний 10-т Швейцар, Сингапур, Финлянд, Герман, АНУ, Швеци, Нидерлагд, Англи, Япон, Өмнөх солонгос зэрэг улсууд орсон байна.
2013-09-05