“Нарны жим” киноны зураг авалт үргэлжилж байна
2013-09-06

 

МҮОНТ, ОБЕГ-тай хамтран цаг мөчтэй уралдан аюулыг сөрөн тэмцдэг онцгой байдлын албаны дайчдын ажил амьдралаас сэдэвлэсэн “Нарны жим” олон ангит, уран сайхны киног бүтээж байгаа. Нандин учрал, гунигт дурсамжуудыг хадгалж үлдсэн “Нарны жим”-д гэгээн хайрын түүх, гэмшил, харамсал, баяр гуниг, хувь заяаны олон жимүүд бий.

Энэхүү кино төслийг ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Т.Бадрал санаачлан эхлүүлсэн бөгөөд одоогоор ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм.

6

МҮОНТ монголын олон ангит киноны үйлдвэрлэлд шаргуу орж, олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас “Нарны жим” кино нь тус телевизийн анхны HD кино болон бүтээгдэж байгаа аж. Кино зохиолыг МҮОНТ-ийн сэтгүүлч, зохиолч М.Наранцогт бичиж, ерөнхий найруулагчаар залуу найруулагч Б.Гантулга ажиллаж байна. Энэхүү киноны ерөнхий зураглаач нь телевизийн шилдэг операторуудын нэгэнд зүй ёсоор тооцогдох Чинбат бөгөөд, зураг авалтанд дэвшилтэт техникүүдийг ашиглан бүтээж байгаа юм байна.

6

Халуун амь, хатан зоригоороо тангараг өргөсөн эрэлхэг зоригт баатар эрчүүдийн  амьдрал дэлгэцэнд амилж үзэгчдэд хүрэх цаг ойртсоор. Учир нь Онцгой байдлын алба үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн өдрүүд тун удахгүй тохиож, үзэгчид маань тэдний амьдралын тэмцлийн үнэн түүхийг энэхүү киноноос үзэх юм.

Ингээд та бүхэндээ зураг авалтын үеийн гэрэл зургуудыг хүргэе.

П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Gomboo:
Amjilt husey zaluusaa
2013-10-07
Goyooo:
Hurdan garaasai, uzeh yumsaaaaaan
2013-09-11
kkkkkkkkkkkk:
Угаасаа манай Монголын хүүхнүүд хөөрхөншдээ
2013-09-09
guusaja:
Ямар сайхан хөхтэй хүүхэн бэ? Бариад авмаар. Хөхөөд баймаар.
2013-09-07
Zochin:
HD Mongol tv-n hutlugch munuu 2 huuhed teversen huuhen ni
2013-09-06
okoo:
2013.05 sard garna
2013-09-06
898989:
Hezee garah kino ym be
2013-09-06