Марадона: Неймарыг “Барселона” булчинлаг болгочихгүй гэж найдья
Нэрт хөлбөмбөгч Диего Марадона Каталоны “Барселона”-д очоод шинэ улирлаа эхэлж буй бразил довтлогч Неймарын талаар өөрийн бодлоо илэрхийлжээ. Одоогоор харьцангуй туранхай харагдаж буй Неймарыг таргалуулж, булчинлаг болгочихгүй гэж найдаж буйгаа тэрбээр хэлсэн байна.
“Неймарын тоглолтыг би үзэх дуртай. Тоглолт нь үнэхээр таашаал төрүүлж чаддаг. Тэр өөртөө юу хэрэгтэйг сайн мэддэг тоглогч. Харин түүнд огт зохихгүй нэг зүйл бол булчинлаг болох явдал. “Барселона”-гийнхан түүний булчингийн массыг нэмэгдүүлэхгүй гэж найдаж байна. Түүнд зөвхөн хөлбөмбөг тоглох хэрэгтэйгээс л биш булчин хэрэггүй” гэж Марадона өгүүлжээ.
Р.Тэмүүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ