Уул уурхай юу эсвэл түүхээ хамгаалах уу

Монгол улсад үүсэд байгаа нөхцөл байдалтай зэрэгцэн уул уурхайн хурал чуулган ч болсоор. Хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх вэ, хууль эрх зүйн орчинг яах вэ гэсэн асуудал л хөндөгдөхөөс нөхөн сэргээлт, уул уурхайн бүсэд байгаа архелоги палентлогийн үнэт дурсгалуудын тухай дурдах бараг л байхгүй.
6
Уг номондоо бол уул уурхайн аж ахуй нэгж шат шатны хуулиудад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд нь хайгуул болон ашиглалтын талбайдаа түүх, археологийн дурсгалуудыг уул уурхайн үйл ажиллагаа, техник хэрэгслийн хөлөөс хамгаалах зорилгоор ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахаасаа өмнө зохих эрдэм шинжилгээний байгууллагаар археологийн хайгуул, судалгаа хийлгэж тайлан, дүгнэлт гаргуулах ёстой байдаг ба шаардлагатай тохиолдолд авран хамгаалах малтлага судалгаа хийлгэхээр заасан байдаг. Гэсэн ч хэрэгждэг нь ховор.
6
Тоон үзүүлэлтийг харвал 2000 онд 2, 2001 онд 2, 2002 онд 3, 2004 онд 5 гэхчилэнгээр өссөөр 2011 онд 41 удаагийн уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд архелогийн авран хамгаалах судалгааны ажлыг Архелогийн хүрээлэн гүйцэтгэсэн байгаа юм. Харин энэ тоо 2012 онд 100 болтлоо өссөн нь авууштай. Гэсэн ч энэ үнэхээр хангалттгүй тоо гэдгийг эрдэмтэн судлаачид ахин дахин хэлсээр. Жилд 1000-7000 хүртлэх гаран дурсгалыг шинээр илрүүлэн олдог байна.
6
Судалгаа хийх хүсэлт гаргасан компаниудын олонх нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байгаа юм. Уур уурхайн туршлагаараа нийгмийн хариуцлага гээд бас бус шалтгаанаар архелогийн судалгааг хийлгэдэг байх. Харин Монголын компаниуд бол ёстой л алтыг нь аваад авдрыг нь хаяцгаана. Нийгмийн хариуцлага гэдгийг тоох ч үгүй, эх орныхоо түүх дургалын үнэт өв соёлыг хамгаалах сэтгэл тэдэнд алга гэдгийг бас эрдэмтэд хэлсээр ярисаар. Эх орныхоо хөрс шороог сэндийчиж байгаа хэрнээ улс орны хосгүй өв соёлыг хадгалахад тоомжиргүй хандаж байгаа нь нөгөө талаас тэдний гарт орсон түүхийн дурсгал ашиг хонжоо олох өөр нэг суваг байж болох.
6
Архелоги палентлогийн туух дурсгалаа уул уурхайн хөлд үрүүлчихгүйн тулд хаана ямар түүхийн дурсгал байгааг мэдэж байх шаардлагатай. Гэтэл манайх тэр түүх соёлынхоо дурсгалыг бүртгэлжүүлээгүй. Нэг жишээг л дурдахад Заамарт уурхай ашиглалтанд ороогүй байхад түүхийн үнэт дургалууд түгээмэл байсан ч одоо бол түүхэн дурсгалын хэлтэрхий ч байхгүй болж.
6
Уул уулхайн хөгжил эдийн засгийн өсөлт хийгээд тухайн бүс нутгийн хөгжүүлдэг гэдэг ч бид өмнө нь хэн байсан ямар түүх дурсгалыг устгаж байгаа нь харамсмаар. Судалгааны үр дүнд архелогчидын гарт орсон түүхын хөсгүй өвийг хадгалаж хамгаалахад бас саад учир нь. Зарим хэсгийг нь судалгаанд ашигладаг ч агуулах савгүй олон түүхийн дурсгал бий. Манайд орчин үеийн музейн шаардлага хангасан барилга байхгүй. Байшин сав нь зориулалтын биш, сургалтын зориулалттай байгуулсан кабинет маягийн музейнүүд байдаг. Музейн зориулалттай барьсан ганц байшин нь Лениний музей.
6
Археологийн ховор зүйлс, үндэсний түүх соёлын үзмэрүүдийг тавьсан арилжааны том үзэсгэлэнгүүд маш их мөнгө хүүлдэг. Бид өөрсдөө менежментийг нь зөв хийх юм бол түүх соёлын дурсгалт зүйл гэдэг чинь зөвхөн мөнгө саагаад үхмэл хэвтэж байдаг зүйл биш. Эдийн засгийн том эргэлтэд орж болдог зүйл гэдгийг судлаачид хэлж байна. Хадгалах сав байхгүй бол заримыг нь дэлхийн алдартай том музейнүүдэд 20 жил, 50 жилийн хугацаатайгаар түрээсэлж болох гарцыг хэлж байгаа юм.
6
Түүхийн үнэт өвөө тариачдын гарч оруулчихаад эргүүлж авсан Хятадын туршлагыг энд дурдахад Тариачдад газраа хувиарласны дараа архелогийн ач холбогдолттой газрууд тариачдын мэдэлд очоод үнэтэй олон өв тариачдын гарч орсон. Хятадын 10 корпораци хөрөнгө төвлөрүүлж томоохон гудамж нээн улсын компани мэргэжлийн эксдэртүүд, хувийн цуглуулагчид суун тариачдын гараар орсон үнэт өвийг дуудлага худалдаанд оруулж хосгүй үнэтэйг нь улсынхаа музейд авсан байдаг. Улс дурсгалуудаа хамгаалж, тариачид ч мөнгөтэй болсон туршлага бий. Үүнийг хэрэгжүүлэхгүй юмаа гэхэд ямар нэгэн байдлаар төрийн зохицуулалтгүй бол архелоги, палентлогийн өвөө хадгалж хамгаалахад дан ганц архелогичид хүчрэхгүй ээ.
6
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ