Ж.Батзандан: “Оффшор” бүсийн тухай хууль батлагдана гэдэгт итгэж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн санаачлан боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
а
Уг хуулийн төсөлд Төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр/нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглох, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсын аж ахуйн нэгж компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт урьдчилан мэдэгдэх зохицуулалтыг оруулжээ.
Дээрх зохицуулалтын хүрээнд оффшор гэх нэр томьёог тодорхойлох зайлшгүй шаардлагатай гэж үзэн “Оффшор” гэж гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын нэр, хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллийн нууцлалыг хангаж, татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт санал болгодог үйл ажиллагааны аливаа хэлбэрийг ойлгоно гэсэн тодорхойлолтыг мөн тусгасан аж.
ө
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
-Таны өргөн барьж байгаа хуулийн төсөл ямар давуу тал байгаа вэ?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн болон захиргааны, тусгай албаны удирдах албан тушаалтан болон төрийн өмчит үйлдвэр компанийн захирал, удирдах албан тушаалтнууд, орон нутгмийн өмчит компанийн удирдлагууд гадаадад “оффшор” бүсэд мөнгө байршуулахыг хориглож өгч байгаа юм. Ард түмний мөнгийг гадаадад байршуулж, татвараас нууж, хулгайлсан мөнгөө өөр нууц нэрээр хадгалдаг асуудлыг өнөөдрөөс эхлэн хориглож өгч байгаа юм. Энэ хууль батлагдана гэдэгт итгэлтэй байна.
а
Мөн энэ хуулиар төрийн нууц, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн хүрээнд гадаад эхнэр, нөхөртэй төрийн өндөр дээд албан тушаалд томилогдох тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан ёсоор мэдэгдэж байхаар оруулж өгч байгаа. Өмнө нь хориглох тухай заалт оруулсан боловч олон улсын хүний эрхийн байгуулллагуудын саналыг хүлээж авсны үндсэн дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан ёсоор мэдэгддэг тогтолцоонд шилжье гэж оруулсан.
а
Түүнчлэн төрийн албан тушаалтьнууд гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, гадаадын компанийн хувьцааг худалдан авч эзэмших тохиолдолд тухай бүрт нь Авилгатай тэмцэх газарт мэдэгддэг байхаар оруулж өгч байна. Энэ бүхэн Монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигтай шууд холбоотой хууль гэж хууль санаачлагчийн хувьд үзэж байгаа.
а
-Хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Энэ хууль батлагдсанаар “оффшор” бүсэд данстай төрийн өндөр дээд албан тушаалтнууд 90 хоногийн дотор хуульд нийцүүлсэн арга хэмжээ авах ёстой. Энэ хууль хэрэгжинэ. Монгол Улсын маш их хэмжээний хөрөнгө гадаадын “оффшор” бүсэд байрлаж байгаа гэдэг баримт эхнээсээ дэлгэгдсэн. Монголын баялагийг монголдоо байлгаач ээ, ядахдаа татвараа төлөөч ээ гэсэн асуудал юм. Татврааас зугтаж, нуугдана гэдэг үндсэндээ гэмт хэрэг юм.
а
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ