Монголын хөрөнгө оруулалтын хууль дахин хэлэлцэгдэнэ

1
Монголын Засгийн газар гадны хөрөнгө оруулалтын хуулиа баталснаар эдийн засгийн өсөлт зогссон тул өдгөө хүчингүйд тооцохоор боллоо. Өнгөрсөн жил гадны шууд хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 20 хувиар буурсан бол энэ жил 43 хувиар буурчээ. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монгол улсын нэр хүндийг унагаж байгаа гэж үзэж буй бөгөөд албаныхан хөрөнгө оруулалт сайн байсан тэр цаг үеийг буцаана гэж хэлж байна. Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Бид хуучин системийг буцаан, дахин хэрэгжүүлэх болно. Монголын хөрөнгө оруулалтын нөхцөл сүйрч байна” гэжээ. Албаныхны хэлж буйгаар шинэ хууль хэлэлцэгдэж байгаа ба удахгүй парламентын чуулганаар хэлэлэцэн шийдвэрлэх гэнэ.
1
Санал болгож байгаа өөрчлөлтүүдээр стратегийн секторууд дэх гадаадын хөрөнгө оруулалтад тавигдаж байгаа маш олон хязгаарлалтуудыг буцаах болно. Тухайн стратегийн секторт уул уурхай, банк санхүү, харилцаа холбооны салбарууд хамаарна. Өнгөрсөн жилийн 5 сард Стратегийн аж ахуй нэгжүүдийн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Тунхайн хуулийн стратегийн сектор дэх ашгийн 33 хувийг авч байгаа хөрөнгө оруулагчид засгийн газрын зөвшөөрөл шаардлагаар, 49 хувиас дээш эсвэл 100 тэрбум төгрөгийн ашиг авч байгаа бол парламентын зөвшөөрөл шаардагдахаар тусгасан.
1
Тухайн хууль нь улс төрийн бодлогоор сонгуулийн яг өмнө батлагдсан ба уул уурхайн нөөцийг гадныханд маш хямд үнээр зарсан гэж шүүмжлэгдэж байгаа юм. Хятадын хөнгөн цагааны Чалко корпорацийн Монголын Өмнөговийн нүүрсний нөөцөөс 60 хувийг авах тендерийн лицензийг засгийн газар түдгэлзүүлсэн. Тиймээс Чалко энэ сэдвээр дахин асуудал тавиагүй байгаа.
1
Хөрөнгө оруулалтын чуулганаар Отгочулуу “Дахин хянагдаж байгаа хуулийг ч бас стратегийн секторт төрийн өмчийн банкнуудын хөрөнгө оруулалтад засгийн газрын зөвшөөрөл шаардагдах ба хөрөнгө оруулалтын зөвшөөрөл өгөх алба буюу хэлтэс нь Австралийнхтай төстэй байх болно” гэжээ. Ноён Отгочулуу Хятадын авах арга хэмжээний талаарх айдсаа доорхи үгээр тайлбарлав. “Чалко бол төрийн өмчит компани. Тэд Монголын ямар ч уул уурхайн олборлолтыг худалдаж авч чадна. Тэд маш хямд үнийг санал болгож зах зээлийг гажуудуулж болох талтай. Энэ нөхцөлд тэд худалдан авч, мөн дээрээс нь үйлдвэрлэгч болж маш бага түвшинд аваачиж магадгүй. Хятадын уул уурхайн компаниуд Монголын уул уурхайн компаниудыг худалдан авах сонирхолтой байгаа ч бид үүнийг хүсэхгүй байна. Тэд манайхаас өөр системтэй. Бид бага дунд үйлдвэрлэлийг хамгаалахыг хүсч байгаа. Хувийн эзэмшлийн дэмжлэгтэйгээр эдийн засгаа хөгжүүлэхийг оролдож байна. Зах зээлийн механизмаар үүнийг тогтоодог болмоор байна” гэжээ. Мөн тэрбээр нэмж хэлэхдээ “Монголын тал 10 сая америк доллароос дээш хөрөнгө оруулалт хийсэн гадны компанид засгийн газар 7-10 жилийн татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэжээ.
1
Хятад, Орос гэсэн 2 орны дунд Монгол барууны болон Япон, Солонгосын компаниудтай холбоо тогтоохыг хүсэж байгаа боловч саяхны үйл явдал нь монголын хөрөнгө оруулагчдын хандлагыг бууруулаад байна. Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын хуулиас болоод Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн олборлолтын ажлын нөхцөл дээр дахин ажиллах хэрэгтэй болсон. Их хэмжээний алт болон зэсийн олборлолт монголын эдийн засгийг 3 дахин өсгөнө гэж найдаж байгаа. Засгийн газрын албан тушаалтан болон Рио Тинтогийн олборлолтын албан тушаалтнууд Лондонд хэлэлцээр хийж байна. Одоогийн байдлаар уурхай нь 1700 ажилчныг ажлаас нь халжээ. Оюутолгойн дахин хэлэлцээр болон хууль дүрмийн өөрчлөлтүүд нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын сэтгэлийг зовоосон асуудал болоод байна.
1
Бэлтгэсэн Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ