- Сайн байна уу, сүүлийн үед та хаана ямар ажил эрхэлж байна?
- Хамгийн сүүлд нэг томоохон бааранд тайчигч охидоо хариуцан шоу менежер хийж байна.
- Хариуцана гэхээр яах билээ?
- Охидуудаа бүжиглүүлнэ гэсэн үг. 500 гаруй тайчигч охидын амьдралыг би хариуцаж ажиллаж байна. Тэр охидуудыг та нар биеэ үнэлэгч гэж ойлгож болохгүй. Энэ чинь амьдрал шүү дээ. Учиргүй баян айлын охидууд тайчихгүй шүү дээ. Дунд болон доогуур амьдралтай айлын охид байгаа. Мөн өндөр боловсролтой охид ч байна. Би тэдний биеийг огт үнэлүүлдэггүй. Сайхан бие хаагаа бусдад үзүүлж мөнгө олох л ажил хийж байгаа гэж ойлгож болно.
- Нууц биш бол ямар баар билээ?
- 25 дугаар эмийн сангийн урд талд байдаг Харанга караоке баар. Энэ баарны өрөө болгон нь өөр өөр сэтгэгдэл төрүүлнэ. Хүмүүс орохоороо өнөөдөр энэ өрөөнд нь орсон маргааш нөгөө өрөөнд нь орноо гээд л гардаг. Гүндэгмаа, Цагаанбаатар хоёрын түрээслүүлж ажилладаг баар л даа.
- Үүнийг хамаагүй зарлаж болох уу, олны танил тамирчид эмзэглэхгүй байгаа.
- Зүгээр зүгээр, өөрсдөө зарла гэсэн юм. /инээв/ Тэр бааранд өөрсдийнх нь авсан медаль цом тэмцээнийх нь зургууд хананд нь өлгөөтэй байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ