Ганбууш: 18 настай нэг залуу бий, гэхдээ нийгмийн хонгор хэвээрээ л үлдэе
- Тайчдаг охид сард хичнээн төгрөгийн орлоготой вэ? - Цалинг сараар ярихгүй өдрөөр ярьдаг. Ямар бааранд тайчиж байна вэ зэрэглэлээрээ цалинждаг. Дээд зэрэглэлийн бааранд бүжиглээд нэг өдөртөө 300-500 мянган төгрөг. Гэхдээ дунджаар шүү дээ.
- Та өөрөө өдөрт хичнээн төгрөгийн орлого олж байна. - Таван газарт зэрэг ажиллаж байгаа. Сайн менежерийг хаана ч ажилд авдаг юм байна. 52-ын давааны наана байдаг Наранбулаг амралтын газар менежер хийдэг. Хотод амьдарч байгаад эндээсээ ажлааамжуулна. Би телевизийн зураглаач, операторын мэргэжилтэй. Хувийн студитэй. Захиалгын нэвтрүүлэг хийдэг. Гэхдээ би орлогынхоо тоог хэлэхгүй. Ямар хамаатай юм.- Таныг 25-35 насны залуучууд сонирхдог гэхээр өөр олон найз чинь гомддог гэдэг. Тэр үнэн үү? - 25-35 наснаас доошхи насныхан намайг үзэхээ больчихоод байна. Би нэг генералтай найз. Тэр маань хүртэл гомдоллосон. Гэтэл нэг сонинд 25-35 насныхан гээд хэлчихсэн чинь олон хүн гомдоллоод. Би 18-аас дээш насны бүх эрчүүдийг сонирхдог. Материал голохгүй. 18-аас дээш гэхээр зарим хэсэг нь гомдоод байх юм.
- 18-аас дээш гэхээр 18 настай найз нь гомдоод байна гэсэн үү? - Одоо 18 настай нэг залуу байгаа л даа. Гэхдээ ганцхан тэрийг хэлэхээр бусад нь гомдоно. Бүх насны эрчүүдийг л сонирхдог. Тиймээс нийгмийн хонгор хэвээрээ үлдэе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ