Манай урлагийн бүтээлүүд өвлийн олимпийн нээлтэд өрсөлдөж байна

Тус шалгаруулалтад манай улсаас ардын хөгжмийн “Домог” хамтлагийн “Түмэн агтны төвөргөөн” аялгуу, уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн уран нугараачийн үзүүлбэр оролцон, өрсөлдөж байгаа юм.
Шалгаруулалтын эхний шатны санал асуулга онлайнаар явах бөгөөд Youtube: Уран нугаралт. Г.Ням-Гэрэлийн дэглэлт Youtube Домог-Түмэн Агтны Төвөргөөн линкүүд дээр энэ хоёр бүтээлийг ямар сайт руу орж, хэрхэн санал өгөх тайлбарын хамтаар тавьсан байгаа аж.
Иймд дээрх линкээр орж, монголынхоо уран бүтээлчдийг дэмжин, олимпийн нээлтийн ёслолыг монгол хүний авьяасаар чимэхийг уриалж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ