- УИХ-ын хэдэн гишүүнтэй явж байна?
- Тэрнийг хэлэхгүй ээ, яршиг. Чадаж байгаа юманд арга алга. Тэр Сайханбилэг энэ тэр бол надад хамаагүй шүү. Гомо Нараа л тэгж ярьж явдаг юм байна лээ. Өчнөөн сайхан гишүүд байхад Сайханбилгээр яадаг юм.
-УИХ-ын хэдэн гишүүнтэй явж байна?
- Тэрнийг хэлэхгүй ээ, яршиг. Чадаж байгаа юманд арга алга.
- Таныг УИХ-ын залуухан гишүүнтэй учир ургуулсан гэх яриа байх юм билээ. Үнэн үү?
- Би хэний ч нэрийг хэлэхгүй. Тэр сайхан залуусаараа тойрон хүрээлүүлж байвал боллоо. Нэрийг нь хэлчихвэл үргэчихнэ.
- Нууц биш бол олны танил эрчүүдээ танилцуулаач?
- Нэг эр хүний нэрийг хэлэхэд бүх эрчүүд надаас зайгаа авна. Тэгэхээр би надтай явдаг ганц ч эр хүний нэрийг хэлэхгүй. Хүрээлүүлж л байсан нь жаргалтай.
- Та хэдэн хиймэл шүдтэй вэ?
- Миний шүд бүгдээрээ байгаа шүү дээ.
- Ярихаар сийгээд байх шиг?
- Араанууд байхгүй л дээ.
- Сүүлийн үед хүмүүсийн бэлгийн чиг хандлага өөрчлөгдөж олон янзын хэлбэр рүү орж байгаа гэсэн. Садист эр тааралдаж байв уу?
- Би тийм харьцаанд орохгүй. Намайг ер нь зодох уу? Хэцүү шдээ.
- Эмнэлгийн шинжилгээнд хамрагддаг уу, та болон таны тайчигч охид?
- Манай охидуудын ажилд бэлгийн харьцаа хамаагүй. Тийм болохоор тэр бол хувийн асуудал нь. Харин би сар бүр ДОХ-ын шинжилгээ өгдөг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ