Бекхэмийн хүү “Арсенал”-д оров
Дэвид Бекхэмийн хүү Ромео “Арсенал”-ын залуучуудын багт элсжээ. Ромео клубтэй албан ёсны гэрээ байгуулсан аж.Харин түүний хоёр хүү Бруклин, Круз нар “Челси”-гийн сонирхогчийн клубт явахаар бүртгүүлсэн гэнэ.
Алдарт хөлбөмбөгчин “Миний хоёр хүү “МЮ”, гурав дахь нь “Арсенал”-ыг дэмждэг. Яагаад ийм байдгийг ойлгох юм алга” гэж ярьж байв. Хүү нь Бруклин нь “Барселона”-гийн Неймарын улаан фэн бөгөөд Бразиль хөлбөмбөгчнөөс гарын үсэгтэй футболк авч нар нь гарсан аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ