Ганбууш: Тайландад очоод савтай болж жирэмсэн болъё
- Танд сүүлд нэг хүн хауз авч өгсөн гэсэн яриа байсан. Үнэн үү?
- “Танайд хоноё” нэвтрүүлгийг интернетээр үзчихээд нэг хүн Зайсанд хауз авч өгсөн. Өмнө нь гэхдээ харилцаатай байсан.
- Одоо удахгүй Тайланд явах гэж байгаа. Тэнд очоод төгс эмэгтэй болно гэж байсан? - Савтай больё. Жирэмсэн больё. Төгс эмэгтэй болох гэх нь хаашаа юм зүгээр савтай болох гэж байна. 76, 86-тай хоёр хүн очоод савтай болсон. Би хажууд нь цэл залуу байгаа биз дээ.
- Үнэ нь? - 25 мянган ам.долларын үнэтэй юм билээ. Надад тэрийг чинь хүн өгөх гэж байгаа. Намайг нэг их мөнгөтэй гээд бодчихов.
- Хэн бэ? - Тэр нь хамаагүй.
- Танд нас явж байна даа гэж мэдрэгдэж байна уу? - Надад юу ч мэдрэгдэхгүй байна. Суурь өвчин байхгүй. Гурван газар шинжилгээ өгсөн бүгд эрүүл гарсан. Гурван мундаг оношилгооны төвд орсон бүгд эрүүл байна лээ. Хүмүүс гайхаад байсан. Үүнийг ашиглаад “Perfect” эмнэлгийн Н.Оюун эмч надад 15 мянган ам.долларын мэс засал үнэгүй хийж өгөх гэж байгаа. Н.Оюун эмчдээ баярлалаа гэж хэлье. Энэ мэс ажиллагаагаар хөх, хамраа янзлуулна. Дараа нь нүүрэндээ алтан утас гүйлгэнэ. Манай II эмнэлгийн ард Энхтуул гэдэг эмч байгаа. Энэ эмч долоон жилийн өмнө миний зовхийг татаж өгсөн. Энэ эмчтэй 91110880 утсаар холбогдож болно. Хүмүүс давхраа хийлгэж алддаг. Ингэж татуулчихвал гоё байдаг. Минийх ерөөсөө мэдэгдэхгүй байгаа биз. Давхраа хийлгэхээр хүмүүс гэдэс нь гүйлгэчихсэн юм шиг харагдаад байдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ