Ч.Сайханбилэг: Европын холбоо манайхаас мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байна

6
Өнөөдрийн хүрсэн төвшиндөө бид сэтгэл ханах болоогүй. Ялангуяа Европын холбоо татваргүйгээр 7000 гаруй нэр төрлийн барааг ямар нэг татварын дарамтгүйгээр нийлүүлэх хөнгөлөлтийг Монгол Улсад үзүүлээд нэлээд хэдэн жил боллоо.Энэ тааламжтай нөхцлөө бид бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байгаа юм.Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж байгаа нөхцөл, хуулийн шинэ зарчим,гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй бодлого, хөрөнгө оруулалт буурсантай холбоотой ханшны өөрчлөлт дээр энэ удаагийн хуралдаан эерэг нөлөө авчрах учир энэ удаагийн уулзалтын гол ач холбогдол оршиж байгаа юм. Бид тунхаглалын чанартай асуудлаас гадна бодитой зүйл дээр ярилаа. Хоёр тал хамтарсан мэдэгдэл дээр гарын үсэг зурлаа. Энэ жил Европын холбооны хоёр ч удирдлага Монголд айлчиллаа. Европын холбооны зүгээс хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг зэрэг Монгол Улсын брэнд бүтээгдэхүүнийг стандартын дагуу үйлдвэрлэн экспортлох хүсэлтэй байгаа. Хэрвээ бид европ технологиор үйлдвэрлэн зах зээлд гаргаж чадвал гэрэлтэй ирээдүй байгаа юм. Энэ чиглэлээр бид тодорхой арга хэмжээ авч ажиллана.
6Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ