Маргааш олимпийн хорооны шинэ ерөнхийлөгчийн нэр тодорно

img

Бельгийн иргэн, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч  Жак Роггегийн оронд тодрох шинэ хүний нэр маргааш тодорно. ОУОХ-ын ерөнхийлөгчид Германы Томас Бах, Швейцарийн Денис Освальд, Украины Сергей Бубка, Пуэрто-Рикогийн Ричард Каррион, Сингапурын Мьян Эн, Тайванийн Чин Куо Ву нар өрсөлдөж байна.

Санал хураалт нууц болно. Нэр дэвшигчид бүгд гайхалтай чадвартай гэж Жак Рогге хэлсэн байна. Жак Рогге энэхүү албан тушаалыг 2001 оноос хашиж байгаа юм.

Олон улсын олимпийн хороо 1894 оны зургадугаар сарын 23-нд Пьер де Кубертены санаачилгаар Парист байгуулагдсан билээ. ОУОХ-ны анхны ерөнхийлөгчөөр Грекийн иргэн Деметриус Викелас ажиллаж байв.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ