Төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүй

- Чингис бондын зарцуулалтын талаар
- Хөрөнгө оруулалтын асуудлын тухай
- Монгол улсын 2013 оны төсвийн байдал гэсэн гурван асуудлаар мэдээлэл хийсэн юм.
.
“Чингис бондын мөнгө хөрөнгө оруулалт болж байгаа. Төсвийн алдагдлийг нөхөхөд зарцуулаагүй, боломж ч байхгүй. Бас тийм шаардлагагүй. Гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчидад ойлгомжтой баталгаатай байлгах хөрөнгө оруулалтын хууль өргөн барьсан. Засгийн газар энэ жилийн орлогогын байдалтай уялдуулан шаардлаггүй зарлагыг бууруулж, төсвийн алдагдлын ДНБ-нд эзлэх хувийг 2 хувьд барихаар чармайн ажиллаж байна” хэмээн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг мэдэгдлээ.
.
Чингис бондын мөнгийг нийгмийн халамжинд зарцуулаагүй
.
Чингис хааныхаа нэрийг бариж 1,5 ам доллор босгож чадсан ч ашгаа мөд өгөхгүй, үр өгөөж багатай салбарт зарцууллаа гэх зэмлэлийг Засгийг газар хүртсэн. Бондын мөнгө чухам хаана аль салбарт үр өгөөжөө өгөөд байгаа нь одоохондоо харагдахгүй нь. Гэсэн ч төсвийн алдалдаг болоод нийгмийн халамжинд сохор зоос ч зарцуулахгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ.
.
Голчлон уул уурхай, дэд бүтэцийн салбарт зориулж буй. Дэд бүтцийн чиглэлд Улаанбаатар хотод хийгдэж байгаа ажилууд гэвэл “Гудамж төсөл”. Мөн Туул голыг дагасан 33 км урт хурдны зам. Энэ зам ашиглалтанд орсноор түгжрэлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад чухал түлхэц өгнө гэж байгаа юм. Мөн 21 аймгийг нийслэлтэй хар замаар холбох ажлын эхлэл болгож энэ жил 6 аймгийн автозамын ажил эхэлсэн. Автозамд хөрөнгө хаяснаар бараа бүтээгдэхүүнд шингэдэг тээвэрлэлтийн зардал багасах юм.
.
Тээвэрлэлтийн зардлыг багасгахад чиглэсэн бондоор санхүүжсэн томоохон ажил нь экспортын гол бүтээгдэхүүн нүүрсийг автомашинаар биш төмөр замаар зөөвөрлөх Шинэ төмөр замын төсөл. Асар их нүүрсний нөөцтэй атлаа эрчим хүчээ гаднаас авч байгаа. Иймд Цахилгаан станц асуудал чухал байр суурьтай. Тавдугаар цахилгаан станцын ажил удахгүй эхэлнэ. Нэгэнт баригдчихвал дотоодынхоо хэрэгцээг хангаад цаашлаад эрчим хүч гадагш гаргах боломжтой болох юм.
.
Дараагийн асуудал бол үйлдвэржилтийн асуудал. Ноос, ноолуур, сүү, мах гээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгоход чиглэн зээл олгосон гээд бондын мөнгөний гуравны нэгийг зориулалтын дагуу зарцуулчихсан байна. Харин үлдсэн нь Монгол банкинд байрласан гэнэ.
.
Зарцуулалтыг харуулбал:
- Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая ам.доллар
- “Гудамж” төсөлд 200 хүртэлх сая ам.доллар
- Шинэ төмөр замын төсөлд 200 сая ам.доллар
- Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замын ажилд 570 тэрбум төгрөг
- Ноос, ноолуурын салбарыг дэмжихэд 68.8 сая ам.доллар
- Шинэ бүтээн байгуулалтын ажилд 200 тэрбум төгрөг
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл
- Хүлэмжийн аж ахуй байгуулахад 16.7 сая ам.доллар
- Ноосны салбарт 45 сая ам.доллар
- Хуучны угсармал барилгыг сэргээхэд 14 сая ам.долларыг тус тус зарцуулахаар төсөвлөжээ.
.
Шинэлэг технологи нэвтрүүлбэл татварын хөнгөлөлт эдэлнэ
.
Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байгаа. Өнөөг хүртэл “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль” болон “Стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль” үйлчилж байсныг нэгтгэсэн юм.
.
Хуучин “Стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль”-аар бол эрдэс баялаг, харилцаа холбоо, банк санхүү, мэдээлэл технологи гэж ангилж байсныг өөрчлөн хувийн хэвшийн болон төрийн оролцоотой гэж ангилж авч үзэх юм.
Оруулсан хөрөнгө оруулалт баталгаатай байх үүднээс
- Байгаль орчинд ээлтэй технологитой
- Сүүлийн үеийн дэмшилтэт тоног төхөөрөмжт ашигласан
- Ажиллах хүч хангалттай гаргасан
бол 5-10 жилд татварын орчинг тогтвортой байлгах нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл Орлогын, Гаалийн, Нэмүү өртөгийн, Ашигт малтмалын нөөц ашиглалтын татварын орчин анх ямар байсан тэр хэвээр нь хадгалана гэсэн үг. Энэ нь гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагчидад салбар харгалзахгүй үйлчилнэ.
.
Улсын хөрөнгө оруулалт гуравны нэгээр багаслаа
.
МУ-ын Орлогын бүрдүүлэлтийн түвшин 90 гаруй хувьтай явж байгаа. Монголын эдийн засаг улиралын чанартай. Тиймээс эхний хагас жил орлого бага хэмжээгээр төлөвлөгддөгтэй холбоотойгоор орлогын бүрдүүлэлтийн түвшин өндөр харагдаж байгаа. Гэхдээ жилийн байдлаар харвал орлого зарлагын түвшин 50 орчин хувьтай байна.
.
Хэрэв орлогын тасалдал эхний найман сарынхтай адил энэ хэвэндээ байвал жилийн дүнгээр төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүй гэсэн тооцоо гарч байгаа. Жилийн үлдсэн хугацаанд төсвийн орлогын тасалдлыг нөхөхийн тулд нөөц боломжоо дайчлан зарлага санхүүжилтээ оновчтой болгох замаар багадаа 500 тэрбум төгрөгөөр багасгах боломжтой гэдгийг мөн тооцжээ.
- Эдийн засагт оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалтын үр дүн гарч эхэлнэ,
- Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээнээс орох орлого нэмэгдэнэ
- Нөгөө талаар Чингис бондоор хэрэгжиж байгаа дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх төслийн үр өгөөж гарч эхэлнэ гэж тооцож байгаа юм.
Дээрхийг тооцоолон 570 орчим тэрбум төгрөгийн орлогын тасалдлыг багасгаж чадна гэж гэж үзэж байна. Гэсэн ч 950 тэрбумаас нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого тасалдах нь ойлгомжтой ойлгомтой болсон.
.
Тиймээс 950 орчим тэрбум төгрөгөөр төсвийн зарлагыг хорогдуулахаар ажиллаж байгаа юм. үүний тулд үндсэн гурван чиглэлээр авч үзэж байгаа.
- Хөрөнгө оруулалтын зардлыг 500 орчим тэрбум төгрөгөөр хорогдуулахаас өөр аргагүй.
- Гадаадын зээл ашиглалтын түвшин буурч байгаатай холбоотойгоор төлөвлөсөн зардлыг 170 орчим тэрбум төгрөгөөр хорогдуулах,
- Урсгал зардал 300 орчим тэрбум төгрөгөөр бууруулж. Нэг ёсондоо тэвчиж болох зарлагыг тэвчих.
Төрийн болон төсөвт байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хэмнэх арга замыг хайж байгаа гэнэ. “Хөрөнгө оруулалт нь өсөж байгаа төсвийн бодлого хамгийн сайн бодлого гэдэг. Гэсэн ч хөрөнгө оруулалтыг бууруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна” хэмээн Сангийн сайд Ч.Улаан хэлж байна.
Бодитой хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг зогсоолгүй хөрөнгө оруулалтын төлөвлөлт хэрэгжилтийн явцад гарч байгаа хөөсийг арилгах замаар бодитой түвшинд хүргэх нь зөв хэмээн Сангийн яам үзэж байна.
.
Найман сар өнгөрөөд байхад тендер зарлагдаж гүйцэтгэл нь тодроогүй, тендер зарлагдсан ч шалгаруулатын явцад гэрээ байгуулагдаж үйл ажиллагаа эхлээгүй, гэрээ байгуулагдсан ч дэд бүтэц, газар нь шийдэгдээгүй нэлээд төсөл арга хэмжээ бий. Эдгээр төслүүдэд төлөвлөгдсөн төсөв 500 тэрбум төгрөг болж байгаа. Энэ жил хэрэгжиж амжихгүй учираас хойшлуулах бололцоотой. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 1,5 их наяд төгрөгөөр төлөвлөгдсөн. Үүнээс 500 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм.
.
Улсын төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалт гуравны нэгээр буурч байгаа боловч улсын хэмжээнд авч үзвэл 2-3 дахин нэмэгджээ. Шалтгаан нь Чингис бондын хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт 2 их наяд давж, Хөгжлийн банкны санхүүжилт 800 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс санхүүжсэн нь ийм үр дүнг харуулж байгаа юм.
Монгол улсын эдийн засгийн байдалд урьдчилан хараагүй эрсдэл үүсэх магадлал бас өндөр. Үүнийг төрлөөр авч үзвэл
- Төсвийн орлого тооцсоноос илүүгээр тасрах нөөц бололцоогүй бүрэн дайчлахгүй байж магадгүй.
- Хөрөнгө оруулалтын урсгал зардлыг тооцсон хэмжээгээр тэвчиж хэмнэж чадахгүй байх
- ДНБ-ны үйлдвэрлэлийн хэмжээ тооцсоноос доогуур гарч болзошгүй
гэсэн эрсдэл харагдаж байгаа юм.
.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ