Огцруулах асуудлыг хойшлууллаа

img

Эдийн засгийн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр, С.Эрдэнэ нарын өргөн барьсан Засгийн газрын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод хариуцлага тооцож, огцруулах тухай асуудлыг хэлэлцэх байсныг УИХ дахь МАН-ын бүлгээc тус асуудлыг намын бүлгээр хэлэлцсэний дараа Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал гаргасны дагуу завсарлага авсан. Харин өнөөдөр үдээс хойш 15 цагаас тус байнгын хороо хуралдаж, тухайн  асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.  Харин УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас Монгол Улсын Ерөнхий сайдыг албан томилолтоос иртэл нь  10 хоногийн хугацаагаар хойшлуулан, хэлэлцэж  өгөхийг хүссэн  албан тоотыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд ирүүлсний дагуу  Эдийн засгийн  байнгын хороо  уг асуудлыг хэлэлцэхээ тодорхой хугацаанд  хойшлуулахаар шийдвэрлэлээ. УИХ-ын чуулганы хуралдааны  дэгийн тухай  хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг 7 хоногийн дотор Байнгын хороодоор хэлэлцэх ёстой гэж заасны дагуу хуулийн товлосон хугацаанд тус  Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу ийнхүү хэлэлцэж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

наад нэг юмаа бушуухан огцруулаач.
2011-10-13