Ганбууш: Гей миссийн тэмцээнд нэг гей миссийн найз залуу гутлаа шидэж байсан
- Америк, еврорпын орнуудад бэлгийн цөөнхийг гэрлүүлэхийг зөвшөөрч байна. Та энэ бүхнийг санал гаргаад албан ёсоор оруулж ирье гэж харж байна уу?
- Ази дотроо манайх ардчилсан улс гэж явдаг. Хятадад зөвшөөрөөгүй байхад Монголд зөвшөөрвөл сонин.
- Та албан ёсоор санал гаргаж болдоггүй юм уу? - Зөндөө оруулсан. Бүх Ерөнхийлөгчтэй тухайн нөхцөлд уулзаж байлаа. Бүгд хуулинд ингэж оруулах арай эрт байна гэсэн хариу өгдөг. Чингисийн үеэс угаасаа эрэгтэй төрхтэй эмэгтэй, эмэгтэй төрхтэй эрэгтэй хүмүүс бөө удган болдог байсан. Энгийн хүмүүс ийм болох цөөхөн.
Бид нар шиг хүмүүс тухайлбал, хоёр тархи нь зэрэг сэтгэдэг, хоёр гараараа зэрэг бичдэг гэх мэтээр гаж, өөр өөр байдаг. Тухайлбал эрэгтэй хүн эмэгтэй хүний бүх ажлыг хийж чадахгүй. Тэгэхэд бидэнд ийм хосолмол чанар байгаа.
Гэтэл Америкт энэ бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд маш их ажилд авч байна. Манайд бол эсрэгээрээ мэдэгдээгүй хүмүүс нь ажлаа хийгээд, мэдэгдсэн хүмүүс нь ажил уучлаарай болж байна. Намайг арван жилд муур багш гээд намайг авахгүй. Ямар ч төрийн албанд намайг ажилд авахгүй. Бид гэхдээ л нүх сүвээр нь ажлаа хийгээд явж байна.
- Бусдаас хамгийн их доромжлол амссан үе хэзээ вэ? - Энгийн хүмүүсээс доромжлол ирэх нь харьцангүй гайгүй. Харин гомочуудын хооронд атаархал их. Тэднээс өдөр тутам янз бүрийн байдлаар доромжилсон хандлага гарна.
Утсаар ярина, цахим захиагаар ч дарамт үзүүлнэ тэд. Саяхан гей мисс шалгаруулах тэмцээний үеэр хоёрдугаар байранд шалгарсан гей бүсгүйн найз эрэгтэй Учрал гэх залуу над руу гутал шидсэн гээд боддоо. Би тэр үед тайз руу гей мисстэй зураг татуулахаар явж байсан юм. Тэр тэмцээнд дөрвөн гей эмэгтэй оролцсон. Мисс Содтуяа нарын таван шүүгч шүүсэн юм. Би тэмцээнийг шүүх үедээ шударгаар л оноо тавьсан. Гэтэл тэр залуу тэмцээний таван шүүгчээс яагаад заавал над руу ингэж хандаж байгаа юм бэ. Гадуурхаж л байгаа нь тэр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ