Г.Бямбарагчаа: Оюутолгойн бүсээс архелоги, палентлогийн чухал өвүүд гарсаар байгаа

.
Уул уурхайн хөгжил нутгийн иргэдийн ёс заншил, уламжлалд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэлдэг. Биет бус өвийг хамгаалах судалгааг Оюутолгой төслын хэмжээнд хийж байгаа гэсэн?
Бид 2012 оноос хойш Оюутолгой дээр судалгаа хийж байгаа. Соёлын өв хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр нь дотроо биет болон биет бус соёлын өв. Манай хүрээлэн биет бус соёлын өвийг хамгаалахад оролцож байгаа. Бид нийт 13 удаагийн судалгаа хийсэн. Гол судалгаа бол нутгийн иргэдийн өв соёл, зан заншил, өнгөрсөн түүхээ хэр мэдэж байна. Нийгмийн өөрчлөлтөд яаж дасан зохицож байна гэдэг дээр судалгаагаа хандуулж байгаа. Янз янзын асуудал гарна л даа. Бэлчээрийн асуудал хүнд. Уурхай маш том газар нутгийг эзэлж, түүнийг дагаад бэлчээр хомсдож, мал маллах боломжгүй болчихдог. Малтай холбоотой мэдлэг ухаан нь гээгдэж эхэлсэн гэж болно. Захын айл л мотоциклоор малаа малладаг боллоо. Бүр сүүлдээ ландаар хониндоо явж ч байх шиг. Гол асуудал нь бэлчээрийн хомсдолоос үүдсэн мэдлэг ухаан хомсдож, гээгдэхэд хүрээд байгаа юм.
Үүнээс чухал бас олон асуудал бий. Нутгийн хэл аялга алдагдахад хүрээд байгаа. Ялангуяа говийн бүс өөрийн гэсэн онцлог хэл аялагатай. Гэтэл уул уурхайн холбоотой үг хэллэг маш их нэмэгдэх болсон. Гэхдээ бүр устсан хэрэг биш ч гэлээ хэл аялгуунд аажимдаа сөрөг нөлөөтэй.
.
Биет бус соёлын өвд юуг хамруулан ойлгож байгаа вэ?
Бид нар биет бус соёлын өвийг бүртгэж байгаа. Уртын дуу, аман зохиол, тууль гэх мэтчилэнгээр 400 гаруй өвийг бүртгэж аваад байна. Хамгийн гол нь яаж цааш нь өвлүүлэх, хэнээр дамжуулах, яаж хадгалж үлдэх нь чухал.
.
Эрсдэлд орсон хэдий хэмжээний биет бус өв байна вэ?
Манай судалгаа илүү хүн рүү чиглэсэн байдаг учраас хүмүүс түүнийг яаж тээх вэ тэрийг л харах хэрэгтэй болж байгаа. Аль болох л цааш нь өвлүүлэх тал дээр анхаардаг. Тэглээ гээд та нар ингэ тэг гээд заагаад байж болдоггүй. Бур устаагүй хэдий ч өвийг тээгч нь ховордсоор л байна. Дархны урлал, тууль гээд маш их өв байна. Дархны урлалыг бол шавь сургалтаар цааш өвлүүлэх нь зүйн хэрэг.
.
Биет бус өв соёлоос гадна түүхийн үнэтэй өвүүд эрсдэлд орж байгаа шүү дээ?
Бид өнгөрсөн хугацаанд судалгаа хийж яваад агуй олсон. Энэ нь Монголд одоогоор илэрч байгаа цайны замын хамгийн гол бааз. Дотроо тэр чигээрээ ханзаар бичигдсэн бичээстэй үнэтэй өв. Тэр бол Бээжин Улиастайг дайрах гол зам байж. Энэ мэтчилэнгийн соёлын өвүүд их байна. Түүнийг яаж хадгалаж хамгаалах тухай яригдаж л байна. Дээр нь байшин барих уу яах уу гэх мэтээр. Оюу толгой бүсээс архелоги, палентлогийн чухал өвүүд гарсаар байгаа. Цаг тухай бүрт нь хадгалаж хамгаалж байгаа.
.
Яаж хадгалж, хамгаалж байгаа вэ?
Улаанбаатарт зөөж авчираад судалгааны лаборторит нь хадгалдаг. Аль болох судалгааны эргэлтэнд оруулаад хэдий үеийн ямар дурсгал болохыг тодорхойлдог л доо. Тэр соёлын өвийн мөн чанар үнэ цэнэ нь ямар байгааг тодорхойлно.
.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ