“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн нээлт өнөөдөр болно

img

Сүүлийн үед үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” монголын уран сайхны киноны нээлт өнөөдөр “Тэнгис” кино театрт болно. Мөн маргааш Өргөө кино театрт нээлтээ хийх юм.

Энэхүү киногоор хүн хүнээ хайрлах сэтгэл ямар хүчтэй болохыг харуулахыг зорьсон төдийгүй нийгмийн аль ч үед, ямар ч орчин нөхцөлд хүн чанар, хүнлэг сэтгэл хувиршгүй оршиж байдгийг харуулж чадсан нь гол онцлог юм байна.

Тус киноны найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан бол кино зохиолыг МУСТА жүжигчин Д.Ганцэцэг бичиж, харин зургийн даргаар жүжигчин А.Ганчимэг нар тус тус ажилласан бөгөөд гол дүрээ бүтээсэн юм. Үүнээс гадна БНСУ-ын Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн залуу уран бүтээлч Б.Энхтүвшин болон МУГЖ Б.Тунгалаг, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа нар тогложээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ