Николийн гарын хоолонд “дурласан”Лэвис Хамилтон

img

Нэг нь “Формула 1”-ийн аварга, нөгөө нь шоу ертөнцийг донсолгож буй дуучин. Гайхалтай хосууд биш гэж үү. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсноос хойшхи амьдрал нь олны анхаарлыг улам их татсан нь нууц биш. Харин Николь хэр сайн гэрийн эзэгтэй бол? Тэрээр ээжийнхээ нууц жороор лазаньяг маш сайн хийдэг гэнэ. Тэмдэглэлт өдрүүдээр тэр гараа гарган байж Лэвисийн амтархан иддэг лазаньяг хийх дуртай. Энэ талаараа Николь “Хайр дурлалаа халуухан байлгахын тулд хайртай хүнийхээ дуртай хоолыг нь гарамгай хийж чаддаг байх хэрэгтэй. Миний хийсэн лазанья үнэхээр амттай. Энэ хоолонд дургүй эрчүүд гэж бараг байдаггүй болов уу” хэмээн бүсгүйчүүдэд дотночилж ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ