Азийн буудлагын мастерууд манай улсад өрсөлдөж байна

Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд буудлага спортын үе үеийн шилдэг тамирчид энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулалтанд нь ажиллаж, оролцож байгаа юм.
Тэмцээнд Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөх юм. Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, “Монголын Буудлага Спортын холбоо”, “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” ажиллаж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ