Орон сууцны мөнгө хүүлэлт
Ипотекийн зээл монголд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Иргэн нь үндсэн хөрөнгөгүй байгаа энэ нөхцөлд иргэнээ яаж хөрөнгө мөнгөнтэй үл хөдлөх хөрөнгөтэй болгоа вэ гэдэг үе үеийн Засгийн газрын толгойны өвчин байсаар ирсэн. Харин яаж энэ асуудлыг хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ирсэн. АНУ яаж дэлхийн эдийн засгийг хямраав. 2000 оныг сана л даа. Ипотекийн зээлийг хэрхэн зөв зохистой хэрэглэхээс манайх байтугай дэлхийн хүчирхэг эдийн засаг бүхий АНУ хямраад байхад. Манайх шиг шинэ тутам ипотекийн зээл өгч байгаа орон байтугай санхүүгийн салбар нь өндөр хөгжсөн олон жилийн туршлагатай улсад санхүүгийн хямрал нүүрлэхэд гол сэжигтэн нь орон сууцны зах зээл, ипотекийн зээл болно. Сургамж авууштай л юм энэ Засгийн газар. Гэсэн ч галт тэрэг хөдөлж үйл хэрэг ч эхэлсэн. Тиймээс зөв үү, буруу юу гэдэгийг шүүх биш. Цааш нь зөв хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
6
Манайх энэ зээлээ найман хувийн хүүтэйгээр тогтоосон. Иргэдэд хямд өртөгтэй зээл хүртээх, түүгээр дамжуулан орон сууцжуулах нь хөтөлбөрийн үр дүн байх ёстой. Хэрэв иргэн өндөр үнэтэй орон сууц худалдан авч байгаа бол эцэстээ найман хувийн хямдхан зардлаар орон сууцжуулах гэсэн бодлогын үр дүн гарахгүй. Найман хувийн хүүтэй зээл тусгай зориулалттай учраас орон сууцны эрэлт өснө гэсэн үг.
6
Зээлдэгчдэд зардлын дарамтыг бууруулж, зээлийн хүүг найман хувьд барина гэвэл цаашид эрэлт улам өснө. Ингэснээр, хямд байгаа найман хувийн хүүгийн зардал орон сууцны үнэд шингэнэ гэсэн үг. Зээлдэгч хямд хүүтэй зээлээр өндөр үнэтэй орон сууц худалдан авах болно. Энэ нь эргээд иргэдийн сэтгэлийг хуурах төдий хөтөлбөр болж магадгүй юм. Энэ мэтийн шалтгаанаар найман хувийн хүүтэй зээллэгт зарим эдийн засагчид төдийлөн таатай ханддаггүй.
6
Төрөөс иргэдээ орон сууцжуулах зорилготой ипотекийн зээлийн асуудалд анхааралтай, тооцоо судлагаатай хандаж ажиллах ёстой. Нэгэнт л зээлийн хэрэгцээ байгаа тохиолдолд иргэдэд ипотекийн зээлийг өгч болно. Хамгийн гол нь тухайн иргэн зээлээ эргэн төлөх чадвар хэр байгааг үнэлэх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн эрсдэлийн талаарх мэдээллийн сан үүсгэх нь оновчтой. Нөгөө талаас банк зээл өгөхийн төлөө биш зээлийн эргэн төлөлт санхүүгийн баталгааг тооцох нь зөв. Монголбанк найман хувийн зээлийг шууд санхүүжүүлж байгаа нь мөнгөний бодлогод эргэлзээ төрүүлж байгаа. Эдийн засагт эргэлдэх төгрөгийн хэмжээ ч өсөн нэмэгдсэн. Тиймээс төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарч болзошгүй гэсэн таамгийг эдийн засагчдын зүгээс гаргаад байгаа юм.
6
Асуудлын төгсгөлд төр л хохироод байгаагийн гол утга нь төр эдийн засгийн баталгаа өгч байгаад юм. Үнэндээ төр гэдэг чинь татвар төлөгч бид шүү дээ.
6
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ