“Blue” хамтлаг маргааш ирнэ

img

  "Sorry Seems To Be The Hardest Word", "All Rise" "Fly By" "One Love" зэрэг олон хит дуугаа үзэгч, сонсогчдынхоо сэтгэлд хоногшуулж үлдээсэн алдарт “Blue” хамтлаг манай улсад тоглоход гурван хоног үлдээд байна. Харин тус хамтлагийн гишүүд арын албаны зарим хүмүүсийн хамт энэ сарын 13 буюу маргааш 17.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал дээр газардах аж. Тэдний тоглолтын бэлтгэл өчигдөр оройноос эхэлсэн бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд тайзыг нь засч эхлээд байгаа юм. Тоглолтыг зохион байгуулалтын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шоу, концертийн хэв загварт нийцүүлэн өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Тасалбарын борлуулалт үндсэндээ дуусч байгаа бөгөөд цөөн тоотой үлдсэн гэнэ. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ