Япончууд Оюутолгой чиглэлд өндөр хүчдэлийн шугам барина

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон Японы Аж үйлдвэр, худалдааны Яамны харьяа Шинэ технологи, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Курота Кенжи нар дөнгөж сая Токио хотноо хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг зурснаар Монгол Улсын Эрчим хүчний Яам, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Яамны шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийн байгууллагын /nedo/ хоорондын өндөр үр ашигтай, алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм.

Уг санамж бичиг нь 2013 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Япон Улсын Байгаль орчны Яам, Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжлийн Яам хооронд байгуулсан хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулагдаж байгаа аж. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Оюутолгой, Цагаан суврага чиглэлд 220 кв-ийн өндөр хүчдэлийн алдагдал багатай, үр ашиг өндөртэй 160 км хос шугам татах аж. Зардлыг Японы талаас санхүүжүүлэн 2014 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээн авах, ашиглалтад хүлээн авсаны дараа хоёр шугамын алдагдлыг харьцуулан үр ашгийн хэмжээг тодорхойлох, цаашид бусад орон нутагт ашиглах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bid zalhuu bna. Unegui umand nugasgui:
End bichsen setgegdeluudees harahad bid u huseed baigaa ni haragdaj bnaa. Yoponuudaar ajlaa hiilgeed, uursduu indianuud shig arhi uuj, casino ajilluulaad deer Mongol gej yalgagdah Chingis, 13 r zuunaa dursan duulsaar 21 r zuuniig barah ni dee minii Mongolchuud. 22 zuund heden mongol baih bol ene yanzaar bol!!!
2013-09-13
Ганаа:
Хаанаасаа хаашаа юу дамжуулах юм бол? Цагаан суврагад ДЦС барих гэж багаа юм болов уу?
2013-09-13
Иргэн:
Худал манж дипломат баггүй, бидний төлөө үнэнийг хэлж шүүмжилсэн Аяако хатагтайд талархая. Бид өөрийгөө толинд харахгүйгээр дан бусадруу буруугаа чихэж худал хуурмаг амьдраад яаж урагшлах билээ.
2013-09-13
Зочин:
Сайхан мэдээ байна. Япон хүмүүсээр юм хийлгэвэл хэзээ ч харамсахгүй. Ямагт туслаж байгаа, нарны гүүрийг барьж өгсөн Японы ард түмэнд талархая
2013-09-13
Зочин:
Цагаан суваргынхан өөрсдөө барихгүй яасан азтай компани вэ....
2013-09-12
bayaraa:
Болж байна шүү. Японы технологийг дэд бүтэцдээ бүр илүү оруулмаар байна
2013-09-12
zochin:
super
2013-09-12
луут:
Болж байна шүү. Харин шугамын байгууламж арматур технологи нь японы стандартаар юмуу аль эсвэл европ оросынх юмуу гэдэг нь сонин байна. Тэгэж гэмээ нь ялгааг нь үзэх байхдаа.
2013-09-12