Улаанбаатарт 19 градус хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй . Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 17-19 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Хангайн Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 21-26 градус, говийн бүс нутгаар  13-18 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ