М.Болд: Банк дампуурах энгийн үзэгдэл

img

Ази, Номхон далайн бүс нутгийн санхүү, банкны төлөөлөл, мэргэжилтнүүд, томоохон бизнесийн байгууллагуудын төлөөлөл жил бүр нэгэн дор хуралдуулдаг Азийн банкны холбооны 30 дахь удаагийн чуулган Монгол улсад боллоо.

Улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд банкны салбарын үүрэг маш чухал. Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд банкны салбар хурдацтай хөгжиж байна. Иймээс ч энэ салбарын менежмент, удирдлага, техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ нь дэлхийн улс орнуудын, тодруулбал бүс нутгийн улс орнуудын банкуудтай эн зэрэгцэн хөгжиж байгаагийн илрэл. Манайд банкны үйлчилгээнд гар утас зэргээр үйлчилгээ үзүүлж байгаа нь хүртээмжийг улам нэмэгдүүлж байгаа юм.

.

Чуулга уулзалтын үеэр Монголын банкнуудын холбооны ерөнхийлөгч М.Болдоос дараах зүйлсийг тодрууллаа.

.

-Азийн банкнуудын чуулга уулзалт болж байна. Энэ уулзалтаар ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа ажилтан удирдлага дэлхийн тэр дундаа Ази тивийн банк санхүүгийн амьдралд гүн гүнзгий орж байна гэсэн үг. Монгол улс тал бүрээр дэлхий нийттэй ойр дотно харилцаатай болж байна. Түүний дотор банк санхүүгийн салбар улам ойртож байгаа юм. Монголд болж байгаа банк санхүүгийн салбарт үйл явдал, гарч байгаа шийдвэр, удирдлагын мэдэгдэл хөрш зэргэлдээ орон байтугай азид тухайн цаг, минут, секундэд л мэдэгдэж, мэдээлэгддэг. Дэлхий даяар банк санхүүгийн салбарт болж байгаа үйл явдал Монгол улсад өдөртөө л мэдэгдэж байна. Энэ чуулга уулзалт манайд болж байгаа нь дэлхийн олон орноос ирсэн банк санхүүгийн мэргэжилтэн, удирдлагууд хэлэлцэж санал бодлоо  солилцож байгаа нь маш чухал. Шинэ соргог мэдээг манай банк санхүүгийн байгууллагын удирдлага, шийдвэр гаргагчид шууд хүлээж авах таатай боломжтой болж байна. Дээр нь 16 орноос 65 орчим банк санхүүгийн  удирдах ажилтан ирсэн нь шууд харилцаа холбоо тогтоож, цаашид монгол улсыг санхүүгийн үйлчилгээгээр хангахад түлхэц үзүүлнэ гэж найдаж байна.

.

-Манайд банк санхүүгийн салбарын хөгжил ямар байгаа вэ. Хэд хэдэн банк дампуурсан нь салбарын хөгжилтэй хамааралтай гэж бодож байна уу?

-Аливаа байгууллага дампуурч л байдаг. Энэ бол ердийн үзэгдэл. Хүн төрөөд бурхан болдогтой адилхан үзэгдэл шүү дээ. Энэ бол гайхаад байх зүйлгүй. Гол нь банкны салбар зарчмын хувьд яаж хөгжиж байна, шинэ шатанд гарч чадаж байна уу гэдэгт л чухал. 2000 онд банкны салбарт эргэлдэж байсан хөрөнгө манай улсын ДНБ-ний 20-хон хувьтай тэнцэж байсан. Харин өнөөдөр ДНБ-ний 86 хувьтай тэнцэж байгаа. Энэ арав гаруй жилийн хугацаанд 20-86 хувь болтлоо өснө гэдэг бол банкны салбарын үйлчлэх хэмжээ үлэмж хэмжээгээр өссөн байгаа юм.

Дээр нь 650 орчим мянган зээлдэгч бий. Манай өрх болгон зээлтэй гэсэн үг. Монгол улсад 650 орчим мянган өрх байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр сая 200 мянган хадгаламж байна. Тэгэхээр хоёр хүний нэг нь хадгаламжтай. Банкны наад захын үйлчилгээ иргэдэд хүрч байна. Сайжруулах зүйл ч  их байгаа. Ялангуяа том компаниудад их хэмжээний урт хугацаатай, хүү багатай зээлийг өгөх чадвар муу. Энэ сул талыг цаашид шийдэж, жижиг дунд үйлдвэр, том компаниуд, үндэсний аж ахуй нэгжүүдэд шаардлагатай байгаа зээлийн үйлчилгээ хүргэх зорилт байгаа. Үүнд хүрэхийн тулд гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, зээл өгөх, гадаадын банк санхүүгийн байгууллагаас хөрөнгийн эх үүсвэрийг татаж Монгол улс руу оруулж, дамжуулан зээлдүүлэх гэх мэтчилэн аргуудыг сүвэгчилж байгаа.

.

-Салбарын хувьд хамгийн түрүүнд тулгамдаад байгаа асуудал юу байна. Эрх зүйн орчинг өөрчлөх шаардлагатай гэж үзэх мэргэжлийнхэн байдаг юм билээ?

-Банк санхүүгийн эрх зүйн орчин харьцангүй гайгүй. Тулгамдаж байгаа асуудал бол зээл авчихаад зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг шүүхийн шийдвэрээр төлбөрийг гаргуулах маш удаан явагддаг. Шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа 5-6 жилээр сунжирдгаас асар их хохирлыг учруулдаг. Банкны хадгаламж эзэмшигчдийг хохироож байна гэсэн үг. Учир нь банкны нийт хөрөнгийн 90 хувь нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Энэ мөнгийг зээлдэгч аваад төлөхгүй байна гэдэг нь хадгаламж эзэмшигчдийг хохироож байна гэсэн үг. Тийм учраас зээлээ төлөхгүй байгаа зээлдэгчтэй хатуу тэмцэх ёстой. Шүүхийн шийдвэрийг зөв гарч, хурдан шуурхай гүйцэтгэгддэг байвал банк санхүүгийн үйл ажиллагаа аюулгүй тогтвортой байх боломжтой болно.

.

-Монголын банкуудыг банк санхүүгийн салбарыг чирч авч явж байна гэдэг. Банкууд санхүүгийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгийн бирж дээр гарах ёстой гэж “Invest Mongolia дээр санаа гарсан. Монголын банкуудыг хөрөнгийн бирж дээр гаргах нь зөв үү?

-Дэлхий нийтийн туршлагаар бол арилжааны банкны үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаатай холих нь буруу гэдэг нь аль хэдийнэ батлагдсан. Арилжааны банкны хөрөнгийн эх үүсвэр нь хадгаламж байдаг. Хадгаламжын эх үүсвэрийг өндөр эрсдэлтэй хөрөнгийн зах зээл рүү хувьцаа худалдан авч, урт хугацааны хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол маш том эрсдэл. Ор тас гарч болохгүй  гэж байгаа хэрэг биш. Хэмжээ хязгаартай байх ёстой. Эрсдэлээ удирдах хэмжээний хөрөнгийг л арилжааны банкууд хөрөнгийн зах зээл дээр гаргана уу гэхээс тэр чигээр нь байгаа хөрөнгөөр хувьцаа худалдаж авна гэдэг байж болшгүй асуудал.

.

-Банкууд хувьцаа гаргах тал дээр таны бодол ямар байдаг вэ?

-Банкууд өөрсдөө хувьцаа гаргах нь бол зөв. Цаг нь болохоор гаргах хэрэгтэй. Хувьцаа гаргаснаар банкууд ил тод, үйл ажиллагааг хөрөнгийн биржээр дамжуулаад хувьцаа эзэмшигчидэд мэдээлэх зэргээр үйл ажиллагаа нь идэвхитэй болно. Хувьцаа эзэмшигчдийн хяналт илүү хүчтэй болно. Банкны тогтвортой үйл ажиллагааг хангахад нөлөөлнө.

.

-Төлбөр төлөх чадвар муу тиймээс банкууд хувьцаа гаргаагүй гэх зэргээр хөрөнгийн бирж рүү буруугаа чихээд байна. Үүнээс гадна ямар шалтгаанаар монголын банкууд хувьцаа гаргахгүй байна вэ?

-Яахав хууль эрх зүйн орчин саяхныг болтол төгс төгөлдөр болоогүй байсан. Хөрөнгийн зах зээлийн багц хуулийг хаврын чуулганаар баталсан. Ирэх оны нэг сарын нэгнээс хэрэгжээд эхлэнэ. Энэ хууль өмнөх хуулиас өөр, илүү олон улсын түвшинд очсон. Ил тод байдлыг хангасан. Хариуцлагыг чангатгасан. Энэ хуулийн дагуу монголын банкууд олон нийтэд хувьцаа гаргах эрх зүйн орчин нь бүрдсэн гэж болно.

.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naraa:
bank dampuurah engiin uzegdel yagaad gevel bank gedeg chine hhk esvel hk l gesen ug. harin bidnii munguur erunhiilugchiin zarilgaar dampuurch bgaa bankiig turiin bank bolgoj bgaa in uneheer shudarga bus yvdal bid kompania dampuuruulahad shuud tur avna gedeg bol mash muu turiin menejment.barag l luivar
2013-09-15
busgui:
chamd Altanhuyag ingej helee yu.Udahgui banknuudiig dampuuruulah gej baigaamuu Ardchilsan namiinhan.
2013-09-15
Зочин:
yumiig bolgii buteee gej yavdag baihad ene chini yu yariad tenegteed nagaam be
2013-09-14
Bank:
Iim setgehuitei nuhduud bank udirdaad bhaar heviin bolchdog bhaa
2013-09-14
БАНКИР:
ТЭГВЭЛ БАНКИНД МӨНГӨӨ БҮҮ ХАДГАЛУУЛ
2013-09-14
БАНК СУДЛААЧ:
банк дампуурах үзэгдэл бол улстөрийхний л хийдэг ажил. засаг солигдох болгонд л хэд хэдэн банк дампуурдаг. монгол бизнес банк, ХОТШ,Ард Банк, Төв Ази, Зоос, Монгол шуудан Тээврийнг банк, ХөАА-ын банк за тэгээд өшөө юу юу ч билээ зах зээлийн 20 хон жилийн монголын түүхэнд хориос илүү банк дампуурчихсан байгаа. Энэ бол цаанаа улс төрчид трмчууд намуудын санхүүгээ босгох нэг том ажил юм шигээ. НЭГ ЗАСАГ ГАРЧ ИРЭЭД НЭГ БАНК БАЙГУУЛНА. ЗА ТЭГЭЭД ХЭДЭН ЖИЛ БОЛООД ДАМПУУРУУЛЧИХНА. ЗАСАГ ГЭДГИЙН цаана нэг нам бий. нам гэвэл хэсэг томчууд бий. Банкийг дампууруудж хадгаламж эзэмшигчдийн хохирлыг улсаас гаргаад өгчихнө. Харин Зээлдэгчдээс авах өрөө шинээр нэгтгэсэн банк руу шилжүүлчихнэ. ингээд л хэдэн тэр бумаар нв өөрсдөө зээл аваад эцэст нь дампууруулж улсаар өрөө төлүүлнэ. Энэ үнэхээр гоё арга монголд ямар ч хяналтгүй үе үеийг дамжиж байна даа. хамгийн сүүлийн жишээ хэнд ч мэдэгдэхгүй сэмхээн ХАДГАЛАМЖ банк ТӨРИЙН БАНК болсон байдал юм. Уг нь Монгол Шуудан Хадгаламжид ингэж нэгдсэн юм. Энэ бүхэнд хэн ч хяналт хийдэггүй. Бүхэл бүтэн хоёр банк явсаар Төрийн банкинд нэгдэж байхад хэн ч яав ийв гэж АНодых шиг хянаж цагдсангүй сэмхэн болж орхисон.Харин АНОД бол улс төрийхний хавчсан хэлмэгдүүлэлт байсан.
2013-09-14
zochin:
yamar message uguud bn aa bolj bgaamuu
2013-09-14
Xac dampuurah uu.:
Ene hun chini Xac bankny zahiral shd tegeheer has dampuurah gej bgaa yumuu
2013-09-14
arai ch dee!!:
ha yamar sonin yariltslaga ve????? Bank dampuurah ni GAI GAMSHIG EZ-iin SUIREL SHUU DEE!! Ard tumnii itgel adlagadan shuu dee!! Medeej zoriudaar dampuuruulval ch oor l doo teguul LUIVAR l yumdaa BOld guai arai l neg bishee!!
2013-09-13
тэгвэл:
тэгвэл монголын бүх банкыг дампууруулах гэсэн ойлголттой үлдэх үү эсвэл тэд удахгүй дампуурна гэж та зөгнөж байна уу
2013-09-13
kkkk:
ene hun chini yu gechihvee...sonin ym,.
2013-09-13
kkkkk:
bank luivardsaar baigaad bank uudiin horongo osoo biz.
2013-09-13
Банкир:
Энэ бол ердийн үзэгдэл. Хүн төрөөд бурхан болдогтой адилхан үзэгдэл шүү дээ гэнуу? Естой мангартдаг байна ш дээ. Гайгуй банкир гэж бодсон чинь тавьтаргуй, амнаасаа гарч буй хийгээ хяхаж чаддаггуй, толгой нь самуурсан баги шив дээ
2013-09-13