Сэтгэлд хоногшин үлдсэн даашинз

img

  Үе үеийн “Улаан хивс”-ний арга хэмжээн дээр шуугиан тарьсан сайхан даашинзыг дараагийн гялалзсан одын гоёлтой золгох хүртэл дурсан ярьдаг. Нэрд гарсан загварын сэтгүүл болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөр өөрсдийнхөөрөө хамгийн сайхан даашинзыг шалгаруулдаг ч одоо хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн жинхэнэ хатагтайн гоёлыг загварын ертөнцийн мэргэжилтнүүд дурсан ярьж байна. Жаклин Кеннеди тухайн цаг үеийнхээ америк бүсгүйчүүдийн имиж төрхийг орвонгоор нь өөрчилсөн хувцаслах мэдрэмж сайтай тэргүүн хатагтай байлаа. Тэрбээр орос гаралтай дизайнер Олег Кассинигийн зөвлөмжийг дагадаг байсан юм. Түүний 1962 онд Энэтхэгт айлчлахдаа өмссөн цагаан торгон даашинзыг зөвхөн энэтхэгчүүд төдийгүй шууд нэвтрүүлгийг үзэж байсан олон сая эмэгтэй одоо хүртэл дурсан санадаг гэнэ. 1994 онд “Дөрвөн хурим нэг оршуулга” киноны нээлт дээр гол дүрд нь тоглосон Хью Грант бус харин түүний гэргий байсан Элизабет Херли жинхэнэ олны анхаарлын төвд байв. Түүний өмссөн “Versace”-гийн даашинз эмэгтэй хүний галбирыг гайхалтай тодруулж байсан гэдэг. Элизабет тэгтлээ сонготол хийгээгүй зүгээр л “Versace”-гийн ордонд үлдсэн ганц даашинзыг өмссөн гэдэг.   Торгомсог даашинзны хоёр талыг 24 алтан сүлбээр зүүгээр тогтоосон байсан бөгөөд маргааш нь Лондоны “Harrods” их дэлгүүр яг ийм таван даашинзыг 5000 доллараар худалдсан юм. Твиггиг 1966 онд Лондоны “Daily Express” сонин “Оны супер модель”-иор нэрлэж байв. Түүний биеийн харьцаа 77-55-80. Хэтэрхий туранхай Твигги 15-тайгаасаа өөрөө оёсон өмд, ээжийнхээ нэхсэн цамцыг өмсч анхны зураг авалтдаа орж байсан юм. 1960-аад онд моод болсон мини даашинзыг Түүний нэртэй холбодог. Твигийг нэрийн хувцасны дэлгүүрээ нээхэд Женнифер Лопес, Бейонсе нар энэ дэлхийд мэндлээ ч үгүй байв.   Харин одоо Твиггийг сургаар мэдэх Женнифер Лопесын ямар даашинзыг одоо хүртэл шүтэн бишрэгчид нь мартдаггүйг саная. 2000 оны “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр түүний өмссөн “Versace”-гийн ногоон өнгийн даашинзыг хэн ч мартахын аргагүй өвөрмөц байсан гэдэг. Үүнийг даашинз гэхэд ч хэцүү ердөө л ганц хатгуураар тогтоосон торго мэт. Зүгээр л гэрийн хувцастайгаа байгаа шиг. Гэхдээ л дэндүү тансаг. Холливудын жинхэнэ од байсан, Монакогийн гүнж асан Грейс Келли 1995 онд “Оскар”-ын шагнал хүртэхдээ даашинзныхаа зөвхөн материалд нь 4000 ам.доллар зарцуулж шуугиан тарьсан юм. Келлигийн гоёлыг “Улаан хивс”-нд тусгайлан зориулсан анхны даашинз түүхэнд бичдэг. Николь Кидман 1997 онд хэдийнэ од байсан ч Том Крузын эхнэр гэдгээрээ илүү олны анхааралд өртөж байсан юм.   “Оскар”-ын “Улаан хивс” дээр Австралийн жүжигчнийг Английн дизайнерийн урласан дорнын хээ угалз бүхий ногоон шаргал өнгөтэй даашинзаар Диорын ордны эзэн Жон Гальяно хувцасласан билээ. Дизайнер Билл Травиллагийн Мерилин Монрод зориулан хийсэн цагаан даашинзыг манай гаригийн бараг бүх хүн мэднэ гэхэд хилсдэхгүй. Салхинд дэрвэх хормойгоо даран зогсч байгаа кадр өнөөг хүртэл олон сая хувь хэвлэгдсэн билээ. Энэ агшныг гипсээр хүртэл хийсэн байдаг. Монрогийн эл даашинз хэдэн жилийн өмнө дуудлага худалдаагаар орж 60 мянган ам.доллар хүрч байсан юм. Диана Гүнжийн хуриманд зориулан 1981 онд “DAVID & ELIZABETH EMANUEL” нарын урласан даашинз 37 метр урт унжлагатай. Унжлагын сувдан шигтгээ бусад гоёлыг Элизабет Эмануэль гараараа нэг нэгдгүй хийсэн юм. Дианагийн даашинзыг Уэльсийн хунтайж Чарльзтай гэрлэхэд дэлхий нийтээрээ нүд салгалгүй харж байсан билээ. Энэ бол жинхэнэ дээдсийн хурим байсан юм.

Жаклин Кеннеди

Элизабет Херли

Твигги

Женнифер Лопес

Николь Кидман

Диана гүнж

Д.Од

   

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Яг үнэн даашинз гэж ямар хэрэгтэй юм бэ шал хэрэггүй ганц үзүүлэх гэж өмсөх юм даа зайлуул
2013-09-14
Зочин:
Даашинз ярьсан улс л байх юм.Юун гүё байгаа юм .Алгын чинээ улаан биеийг хэдхэн метр даавуугаар ороогоол биз
2013-09-14
hair:
best dress ok
2013-09-14