Сонсголын бэрхшээлтэй авьяастнуудын тоглолт өнөөдөр болно

img

Манай улсад анх удаа ХАХНХЯам, БШУЯам, НЗДТГ, МЗХ, Хүүхдийн төлөө үндэсний газар болон сонсголгүй иргэдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагааг явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран  Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдрийг тэмдэглэхээр болсон.   Тэдний эрхийг хамгаалах өдрийг ямар сэдвийн хүрээнд тэмдэглэхийг “Дэлхийн дүлий иргэдийн нийгэмлэг”-ээс зарладаг бөгөөд энэ жил “Эрх тэгш” оролцох уриалгыг гаргасан юм. Тус уриалгын хүрээнд өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлж, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулах аж.  Мөн “Дифлимпийн тамирчдын алдар” хэмээх нөхөрсөг уулзалт өдөрлөг, сонсголын бэрхшээлтэй урлаг соёлын авьяастнуудын тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.   Тэдний урлагийн тоглолт өнөөдөр Улсын Филармонид 19.00 цагаас болно. Тоглолтод ОХУ-ын Театр Мимик Ижъяста хамтлаг уригдан оролцож уран бүтээлийнхээ дээжээс толилуулах аж. Дэлхийн дүлий иргэдийн нийгэмлэг 1951 онд байгуулагдсан бөгөөд тус холбоонд нэгдсэн 130 гаруй орны нэг нь манай улс юм. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ene medeele taraasan b.lalaa. Ug ni onoodor oroi 19:00 bolno gsn bish bna 17:00 ehelne shuu.
2013-09-14