
"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах "Би Монгол хүн" цомгийнхоо нээлтийг маргааш хийнэ. Тэрбээр шинэ цомгийнхоо нээлтийг Тусгаар тогтнолын баярын өдрийг угтан хийхээр шийдсэн байна.
Түүний цомгийн нээлтийн тоглолтод "Хар сарнай" хамтлагийн дуучин Б.Маадай, ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, "Чингис хаан" хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, УДБЭЧ-ын уртын дуучин СТА Д.Оюунжаргал нар ая дуугаа өргөж, "Харанга"-ын Лхагва, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, "Хөсөгтөн", "Эрх чөлөө", "Бөртэ чонын үрс" зэрэг хамтлаг, дуучид оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ