
Ээлжит бус чуулганыг нээсний дараагаар УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг тус тус хуралдлаа. АН-ын болон "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан үдээс хойш дахин үргэлжлэхээр болсон байна. АН-ын бүлгийн хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэх аж.
Тэд эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийн сонссон байна. Харин "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан өргөн бүрэлдэхүүнтэй боллоо. Хуралдаанд МҮАН-ын дарга М.Энхсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарын хүмүүс оролцсон юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ