Ц.Нямдорж: Төсөвт тодотгол хийж, зардлаа хасахаас өөр арга байхгүй

img

  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Эдийн засгийн хүндрэлээс гарах ямар гарц байна вэ? -Нэгдүгээрт ажил хийж чадахгүй хүмүүстэйгээ хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёрдугаарт, геополитекийн орон зайд бий болгосон зүйлүүдээ засах хэрэгтэй. Дайрч давшилж, худал хэлж хууран мэхэлсээр байгаад хоёр их хөршийнхөө сэтгэлд мөс хөлдөөчихлөө. Үүнийгээ гэсгээхгүйгээр хол явахгүй. Монголын экспортын 90 хувь нь урагшаа гардаг. Хүлээж авдаг талаа дайрч давшилсаар байгаад өөрсдийгөө чагтанд хийчихлээ. Ийм улс төрийн бүдүүлэг зүйл хийсэн сайд дарга нартаа хариуцлага тооцох хэрэгтэй. Сөрөг хүчин гээд бидэн рүү асуудлаа чихээд байж болохгүй. Улс орныг нэг жилийн дотор ийм байдалд унагасан хариуцлагаа дотроо ярих сэтгэлийн тэнхээ байх ёстой. Эрх баригчид дотор хариуцлагаа ухамсарласан хүмүүс байдаг шүү дээ. Тухайлбал, Р.Амаржаргал, Ж.Батзандан, Д.Ганбат, Д.Гарамгайбаатар гээд гишүүд ярьж байна. Гэтэл эрх баригчид үнэн юм ярьж байгаа гишүүдээ цөөнх болгож хаячихаад, давилуун, онгироо, сагсуу хэсэг нь давамгайлаад явчихаж байгаа учир байдал улам төвөгтэй, хүндрэлтэй болж байна.   -Төсөв их наядаар дутлаа. Үүнийг яаж гүйцэлдүүлэх вэ? -Төсөвт тодотгол хийж, зардлаа хасахаас өөр ямар ч арга байхгүй. Үлдсэн нэг улирлын хугацаанд асар их хэмжээний нүүрс гаргаж чадахгүй. Урд талд уртын нүүрсний тээвэр хориод хоног зогсчихлоо. Тэгээд 10 дугаар сар хүргэнэ. Үлдсэн хоёр сардаа яаж их хэмжээний нүүрс гаргаж амжих вэ. Энэ жил нэг тонн нүүрс 160 ам.доллар хүрнэ гэсэн тэнэг тооцоо судалгаа хийж байгаад төсвөө батлуулсан. Гол алдаа нь энэ шүү дээ. Төсөв асар их тасалдсан. Би 70 барилгын жагсаалт гаргаж байгаад зураггүй барилгыг төсөвт тусгадаггүй юм, үүнийг хасаад өгөөч гэж гуйгаад ядсан. Одоо төсвийн тодотголоо зардлаа танах маягаар хийх хэрэгтэй. Үүнийг яримаар байна. Гэвч эрх баригчид ярихгүй байна.  Энэ нь нэгэнт дүүрчээ, алдаан дээрээ нэг мөсөн дуусъя гэсэн хувилбар ярьж байна   -Валютын ханш өсөхөд хүрсэн гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулагчид  дотоод хүчин зүйл нөлөөлсөн гэж байна. Яагаад? -Монголбанкинд Н.Золжаргал гэдэг нөхөр томилогдож ирснээсээ хойш дандаа улс төрийн санхүүжилт хийж байна. “Удахгүй та бүхэн төгрөгийнхөө тогтвортой байдлыг хангаж чадахгүйд хүрнэ шүү” гэдгийг бид хатуу хэлж байсан. Гэтэл улс төрийн санхүүжилт руу хийж, нөөцөө шавхсаар байгаад одоо төгрөгийн тогтвортой байдлаа  алдаж байна шүү дээ. Бүтэн дөрвөн жил  төгрөгийн тогтвортой байдлыг хангаад болж  байсан юм шүү. Энэ нь хууль эрх зүйн орчин гэхээсээ хариуцаж байгаа хүмүүс нь ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл. Төрийг, засгийг, эдийн засгийг, мөнгөний бодлогыг удирдаж чадахгүй байна. Энэ бүх утгагүй нөхцөл байдал бол эрх баригч хүчин, түүний сайд дарга нар, Монголбанкны удирдлагууд ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дүн. Өөр юу ч биш.   -МАН-ын их хурал удахгүй болно. Дарга солигдохоос эхлээд нэлээд  өөрчлөлт гарна гэж яригдаж  байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа бол? -Намын их хурал болно. Дүрэмд зарим өөрчлөлтүүд хийгдэх байх. Тэр дотор сөрөг хүчний намын зохион байгуулалтад орох өөрчлөлтүүд орж ирж магадгүй.  Даргын асуудал ер нь яригдана. Сонгуулиар ямар хүн гарч ирэх нь тухайн үедээ хэлэлцэгдэнэ байх.   -Шинэчлэлийн хөдөлгөөний залуусыг ярихаас өөр зүйл хийсэнгүй гэж  шүүмжлэх хэсэг байгаа. Энэ хөдөлгөөний үйл ажиллагааг та дэмжиж байгаа юу? -Нэг биш сонгуульд ялагдчихлаа. Удирдлагадаа хариуцлага тооцъё гэж ярьж байгаа нь нэг талаас зөв. Нөгөө талаас энэ хүмүүс ярьсан яриагүй дүрмээрээ хийгдэх ажил. Нам сонгуульд амжилтгүй оролцвол намын дарга нь хариуцлага хүлээдэг шүү дээ.   -Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн өмнө нь Засгийн газрыг огцруулах талаар мэдээлэл хийж байсан. Танай бүлгийн зүгээс энэ  асуудлыг өргөн барих уу? -Одоогоор тийм зүйл яригдаагүй байна. Ямар ч байсан энэ хүндрэлээс гаръя гэвэл ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстээ эрх баригч хүчин дотроо ярих хэрэгтэй. Эдийн засгийг доош унагах зорилт агуулаагүй юм бол эрх баригчид хариуцлагаа  тооцох ёстой. Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ardchilliin teneguud:
Ardchilliin teneguudiin balagaar uls oron hund baidald orj ard tumen yaduurch baina. Ed nar ard tumnii toloo yu ch hiisengui hudlaa yarisaar baigaad bidniig Africaas doloon dor bolgoloo
2013-09-17
Дорж:
Хууль яаж завхруулснаа мэдэхгүй байж эдийн засагт их цэцэрхээд яана даа. Эдийн засаг хямрах гэж байж л байдаг зүйл. Харин хуулийг гууль болгоно гэдэг улс үндэстэнд аюул мөхөл. Ж: Дан Увсын бөхчүүдийг цагдаа хүчний байгууллагын нэрээр цалинжуулж байснаа юу гэж боддог бол улсад хууль зүй их хөгжөөд тийм болов уу.
2013-09-17
дорж:
Хөгшин зөнөг коммунист, Яриад байгаа зүйлээ өнгөрсөн хорин 20 жил наад сааралдаа сууж байх даа хийхгүй яасан юм. Юу ч гийгүүлээгүй байж л худлаа цэцэрхсэн амьтан. Чамаас одоо олигтой санаа оноо юу гарахгүй зүгээр ярьдаг нохойн араншин л гарна. Ядахдаа олон жил төрд ажиллаад хүн авахаар юу ч хийгээгүйв Алтан авганй бизнесийг л баахан дэмжиж Татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь төлүүлсэн ш тээ
2013-09-17
Самбуу:
Наадах чинь ядаж л юуг хаана ярихаа мэднэ. АН-нхан минь төр удирдах дамжаагаа хурдхан дуусгахгүй бол энэ улс орон чинь хэцүүдлээ шүү
2013-09-17
дорж:
үнэн юм яриад байна шүү дээ
2013-09-17
хөх монгол:
Нямдорж, Лүндээжанцан нар шиг арван хүн байхад МОНГОЛ УЛС хүндрэлээсээ гарчих байх шүү. Эд МОНГОЛ ТӨРД маш их хэрэгтэй хүмүүс юм шүү.
2013-09-17
setgegdel:
ene muu hun shuu urd hurshiin naiz nartaigaa yavuul taarna mongold tumend ih gai chirsen har energitei hun
2013-09-17
Bayar:
Ene hun uuruu ajilaa hiij chadahgui heruul hiiseer bgaad ene hund baidald hurgesnee yah geed bgaa yum bol doo.
2013-09-17
öýíä:
õººðõèé人 ìèíèé ìóó àõ óëñ òºðä îëîí æèë çîâëîî ÿàíà äàà ÿàíà äàà ¿¿íèéõýý õàðèóä áàéð áàéõã¿é ò¿ðýýñèéí áàéðàíä çóðàãò áàéõã¿é àìüäàð÷ áàéíà äàà ñàéõàí ñýòãýëò õ¿ì¿¿ñýý ìèíèé àõàä òóñëàà÷
2013-09-17