Ажлын хэсгүүд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байна

img

УИХ-ын Төсвийн байнгын  хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч одоо болтол УИХ-ын үдээс өмнөх чуулганаас чөлөөлөгдөж хуралдсан Ажлын хэсэг нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байгаа тул Төсвийн байнгын хороо хуралдах боломжгүй болж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын үдээс хойшхи нэгдсэн чуулган мөн цуцлагдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ