Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ

img

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ганзоригийн Мандахнаран хүрэл медаль хүртлээ.

Г.Мандахнаран эхний тойрогтоо гоц мөргөөд, хоёрдугаар тойрогт Украины бөх С.Радуловыг 10:4-өөр, гуравдугаар тойрогт Унгарын бөх Г.Веллерийг 9:2-оор, дөрөвдүгээр тойрогт Грекийн бөх А.Трианфиллидисийг 11:3-аар ялж, бүсийн аваргын төлөө буюу мөнгөн медалийн төлөө Кубын бөх Ливан Лопестой барилдаж 6:6-аар оноо тэнцсэн ч өрсөлдөгч нь бүхэл онооны чанараар манай бөхийг ялжээ. Ингээд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хюктай барилдаж, 3:1-ээр ялснаар чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын олон жилийн турш хүлээсэн дэлхийн аваргын медалийг авчирлаа.

Тэрээр сүүлийн хэдэн жилийн турш Монголын чөлөөт бөхийн хамгийн шилдэг тамирчдын тоонд нэрлэгдсээр ирсэн тамирчин юм. Манай чөлөөтийн эрэгтэй тамирчдын хувьд  2007 оны Бакугийн дэлхийн аваргаас Б.Наранбаатар мөнгөн медаль хүртснээс хойш дэлхийн аваргаас медаль хүртээгүй байсан тул ихээхэн хүлээлт үүсээд байсан билээ.  Ийнхүү чөлөөт бөх олимпийн наадмын хөтөлбөрт үлдсэнээс хойш хэдхэн хоногийн дараагаар Г.Мандахнаран дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

даваахүү:
Сайн барилдлаа цаашид медалынхаа өнгийг хувиргаарай амжилт хүсие.
2013-10-08
wrestler:
za anddaa bayr xvgie.my nundag shu.tsaashdaa mgl ulsiinxaa turiin duullalig olimpiin tengert egshiglvvlexiig xvsen eriie.ushuu deeshee sn barildaara.tuv aimgiinxa nr blon mgl ulsiin ner xvmdiig undirt urguurei.amjilt
2013-09-19
deaf judo:
Mandakhnaran.d bayar hurgiye ulam deeshee sain barildaarai sain bn shuu
2013-09-19
mglm:
oo sain bna sain bna amjilt xusie
2013-09-17
mglCHUUD:
mon ch udaan huleeleelee dee odoo ene erchee aldahgyi uym shuu amjilt unheer mandah narandaa bayarlaa
2013-09-17
stasta:
ilt davuu barag yalsan bna sh dee,Cuba iig yaay joohon l darchihsan bol,huchnii jum sain hiivel olimp ch sain uzne amjilt,ekh ornii baharhal
2013-09-17
Зочин:
Баяр хүргье, сайн байна
2013-09-17
umbaga:
Mandakhnarang delhiin medaltai tamirchin bolno gedegt ni itgej bsan.bolchihloo doo.
2013-09-17
сайхан:
сайхан барилдсаан даанч шүүгч нар үнэхээр солгой үлээчихсэн шүү дараа тэр дэмжүүлдэг муу кубыг шидээд өгөөрэй
2013-09-17
Mongol:
Мандахнаран үнэхээр сайн. Хожиж байсан ч хожигдож байсан ч эцсээ хүртэл тэмцэж чаддаг, маш сайн ажилладаг. Энэ нь түүний маш том давуу тал нь болдог. Одоо дэлхийн медальтнуудын эгнээнд орох цаг нь болсон. Амжилт хүсье.
2013-09-17
Их сайн:
Зөвхөн Лондонгийн Олимпийн бэлтгэлийг базаахад Их аварга маань хувиасаа НЭГ ТЭР БУМ төгрөг гаргасан гэж сонссон. Ер нь Их аварга Дагвадорж, Жүдогийн ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нарт төр, олон нийтээс тусгайлан хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй л байх. Энэ хоёр залуу Монголын нүүрийг тахлах энэ 2 төлийг сэргээж байна шүү.
2013-09-17
Шимтэн сонирхогч:
Аливаа үйл удирдлагаасаа их шалтгаалдаг. Чөлөөт бөхийн холбоог Их аварга тэргүүлснээс хойш хийморь нь босоо, зовхи нь дээшээ байгаа юм байна. Их аваргадаа БАЯР ХҮРГЭЕ
2013-09-17
OCHIR:
amjilt
2013-09-17
magnai:
Mandakhnaran sain tamirchin shuu saikhan barilddag zaluu bn lee amjilt husey duudee
2013-09-17
taivan:
Zevsegt huchnii Aldar sport horoonii bie bureldehuun Mandahnaran bolon Hosoo Tsogoo bagsh nartaa bayar hurgie Aldaraas Delhiid danslagdah tamirchid olon bii shuu
2013-09-17
z.ravdan:
sain bna er hvn zoricondoo amjilt hvsie behchvvd dee
2013-09-17