Д.Эрдэнэбат: Бид улс төр дэх эдийн засгийн популизмыг хийх ёсгүй

img

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ээлжит бус чуулганыг хуралдуулах болсон шалтгаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий  сайдын мэдээллийг сонссон. Бүлэг энэ асуудлыг нухацтай авч үзэж байна. Өнөөдрийн эдийн засгийн төлөв байдлыг ярилцсан. Тогтворгүй, хүндрэлтэй нөхцөл юунаас болж үүсч байна, АН үүнд ямар байр суурьтай байгааг олон талаас нь авч үзлээ. Бид эдийн засгийн олон шилжилтүүдийг туулаад өнөөдрийг хүрч байгаа биш. Социалист эдийн засгийн сууриар явсан Монгол орон  1990 оноос хойш сайнаар хэлбэл  шилжилтийн гэж нэрлэгдэх, саараар хэлбэл хүлээлтийн гэж гэх эдийн засгаар явж өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийн төвшинд ямар нэг өмнөх арга барил гэхээсээ илүү бодитой нөхцөл байдал дээр Монголын эдийн засаг яаж явах  вэ гэдгээ АН цаашид бодлогын асуудлаа хэлэлцэнэ.

.

Хэрвээ бид өнгөрсөн 10 гаруй жил шиг нийгмийн шинжтэй асуудал руу эдийн засгийн үр ашиггүй зүйл рүү хөөцөлдвөл Монгол орон дотоодын эдийн засаг хэд байлаа гэсэн хүндрэл рүү ордог юм байна гэдэг ухаарлыг авах ёстой. Өнөөдөр бид хэн нэгнийгээ давах,  муутгах  гэсэн улс төрийн популизмийг орхих хэрэгтэй.  Тийм учраас эдийн засгийн нөхцөл байдлын сорилтын өмнө ирсэн гэдгээ улс төрийн бүх намууд, монголын ард түмэн бүгдээрээ зөв ухаарч ойлгох цаг болсон. Бид одоо хаашаа явах вэ гэдгээ  авч үзэхийн тулд АН Засгийн газрын салбарын сайдуудыг сонсож, бүлгийн хурлаар  ярилцана. Эдийн засгийн нөхцөл байдал дээр ханшийн уналт дээр тоглох тоглоом мөн үү үгүй юу  гэдгийг авч үзэх хэрэгтэй. Өнгөрсөн онуудад нийгмийн шинжтэй асуудал дээр мөнгөний хатуу бодлого дотоодын зах зээлийн хумилтад Монгол орны хөгжлийг бодитой хангаж чадсан уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Хэрвээ 1,5 тэрбум ам.доллар  оруулж ирээгүй бол экспортын огцом хумилт  дотоод зах зээл хөгжөөгүй энэ нөхцөл дээр үүнээс ч муу дагавар руу түлхэх байсан байж магадгүй гэдэг болгоомжлол төрүүлж байна.

.

Монгол банк мөнгөний нийлүүлэлт явуулсан, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нэмсэн нь нэг талаараа дотоодын зах зээлийг тэлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн. Нөгөө талаараа мөнгөний ханшийг 20 хувийн хэлбэлзэл рүү огцом оруулсан гэдэг шалтгаан нь хэр зэрэг үндэслэлтэй вэ гэдгийг судалж үзэх ёстой. Гэхдээ экспортын 44 хувийн бууралт үнэхээр  монгол орныг валютын хомсдолд оруулсан гэдэг нь өнөөдрийн пакт.

.

 Энэ пактыг бид гадаад валюттай түлхүү холбохоос биш дотоодын мөнгөний урсгалтай холбох нь зөв үү гэдгийг эргэж шүүж үзэх хэрэгтэй.  2012 оны 580 сая ам.доллар босгосныг нийгмийн шинж чанартай зүйлд зарцуулсан үр дагаврыг бид өнөөдөр үзэж байна. Энэ мөнгөнөөс болж Монгол орон ам.долларын дутагдалд орсон. Гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг эзэлж байсан Оюутолгойн ажил өнөөдөр эхний шатны хөрөнгө оруулалт дууссан.  Уул уурхайн зарим нэг лиценз, ашиглалтыг зогсоосон. Ашигт малтмал, Хөрөнгө оруулалтын хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалт дахин 30 хувь зогссон. Энэ бол бидний бодит зүйл.  Үүнийг бид зөв талаас нь шийдэхээс бид улс төр дэх эдийн засгийн популизмыг хийх ёсгүй.  2011оноос хойш металлын болон нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унасан.  Үүнээс шалтгаалаад Тавантолгойн нүүрсний зах зээл ямар байдалд байгааг бид мэдэж байгаа.  Энэ нүүрсний уналтаас болж бид валютын болон экспорын орлогын асар их алдагдлыг хүлээсэн. Эдийн засгийг ухаалгаар авч явах бодит хөрсөн дээр буусан. Өнөөдөр ДНБ 14 их наяд төгрөг байгаа ч гэсэн эзэлж байгаа төсвийн орлого,алдагдал ямар байгаа нь статистик тоогоор гарсан. Төсвийн тодотгол хийхийг шаардаж байгаа. Төсвийн тодотголыг ямар үндэслэлээр хийх вэ гэдэг арга зүйгээ бид олох ёстой. Өнөөдөр Сангийн яам нэг их наядын төсвийн алдагдал үүсэн гэдгийг мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн жилийн  мөн үетэй  адилхан тоо.  Ханшны уналтын дуулиан дээр төсвийн тодотгол хийнэ гэж сүржигнэж болохгүй хэмээн мэдээлсэн  юм.

.

Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл оруулж ирж байгааг дэмжиж байгаа аж. Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр татварын тогтвортой орчныг хөрөнгө оруулагчдад гадаад, дотоодын гэж ялгаварлахгүйгээр олгох хэрэгтэй гэдгийг хуулиар тогтоож өгөх хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзжээ. Хөрөнгө оруулалтын хуулийг тогтвортой байлгахын тулд нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөх хэрэгтэй шаардлагыг тавьж байгаа юм байна. Хөрөнгө оруулалтад шаардагдах татварын төрөл хэмжээг мөн тогтоожээ. Хөрөнгө оруулалт хийж  байгаа хувийн компаниудад тусгай зөвшөөрөл шаардахгүй. Зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаа эрхлэх боломжтой юм.  Харин  Монголын ирээдүй урт нэртэй хууль дээр оршин тогтно” гэж АН-ын бүлгийн ахлагч онцолсон юм. Мөн дагалдах журамд оруулж байгаа өөрчлөлт дээр намууд зөвшилцөлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна  хэмээсэн юм.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hoisgui mangar:
UIH gishuud hoorondoo mani huniig hosgui mangar gedeg um bilee. Arvin orj irsen chin ovoohanitai bolloo geed ene nuhur ikh bayarlasan gesen. Ungursun 4 jild hamgin ikh populism hiisen hun chin uuruu bizdee.
2013-09-17