Цас хатуурч мал бэлчих газаргүй болж байна
Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Ихэнхи нутгуудаар цас орж, шуурсны улмаас мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа юм байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Баянзүрх, Хатгал зэрэг хэд хэдэн суманд цасны зузаан тал газарт 25-30, гуу жалгандаа 80-100 см хэмжээнд хүрчээ. Мөн Завхан аймагт ч цас их орж, улмаар цас хатуурсан нь малчдад ихээхэн хүндрэлийг үүсгээд байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ