“Бүгд найрамдах улс тунхагласан нь” сэдэвт хичээл орно
Улс тунхагласны 87 жилийн ойг угтан маргааш ерөнхий боловсролын бүх сургуулиудын эхний цагт “Бүгд найрамдах улс тунхагласан нь” сэдэвт хичээл орох ажээ. Сурагчдын эх оронч сэтгэлгээг нэмэгдүүлэх, түүхийн мэдлэгийг өгөх зорилгоор уг хичээлийг хичээлийн хуваарьт оруулсан гэлээ. Харин нөгөөдөр буюу улс тунхагласны баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар 11.40 цагт Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэх ажээ. Мөн 256 хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ