Өнөөдөр Э.Ням-Очир,О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар зодоглоно

img

  Өчигдөр Унгар улсын нийслэл Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын цогцолборт сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд эхлээд байгаа. Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 55, 66, 96 кг-ын жингийн барилдаан болж манай 3 бөх дэвжээнд гарснаас “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран 66 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл өнөөдөр 60, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд онголын шигшээ багийн тамирчин  ОУХМ Э.Ням-Очирын хувьд /60 кг/ эхний тойрогт Тажикстаны бөх Николай Ноевтой, ОУХМ О.Үйтүмэн /84 кг/ Латвийн бөх Армандс Свирибулистэй, ОУХМ Ж.Чулуунбат Молдавын бөх Андрей Романовтой барилдана. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MINUT:
tsAG ZAIL
2013-09-17
Ganaa:
ETV-eer shene garch bgaa. Gehdee shigshee barildaanuud. Eneeder 12.40-ees garna
2013-09-17
Tsagt:
Ene tsag gej comment bichigch yamar buduuleg yum be. Orchin tsag iin Mongol helnees Eyeldeg gedeg ug hasagdsan gedeg unen shuu
2013-09-17
tsag:
teneg yum uu xashaa yum be chi meddeggvi yum uu malaa kkkkkkkkkkkkkkkkkkkkk
2013-09-17
Bat:
Yaj uzeh ve enterneteer Heden tsagaas Bol
2013-09-17