“Thanks MAN, Заал авъя Батболд ахаа” гэсэн уриатай рекламны самбарууд хотын гудамжаар тавигдаж олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Гэтэл үүнийг МАН-аас сонгуулийн сурталчилгаа явуулж байна гэж хардан зарим сонинд энэ тухай ч гарсан байна. Харин энэ бол сонгуулийн сурталчилгаа биш.
Харин хот хөдөөгийн иргэн бүрийн сайн сайхны тусын тулд тодорхой асуудлыг санаачлан зохион байгуулж байгаагийн эхнийх нь энэ юм. МУ-ын Засгийн Газрын тэргүүн эхний ээлжинд спорт заал танхимын шинэ стандартыг боловсруулан Засгийн Газрын гишүүн, Боловсролын сайдад өгсөн байна. МУ-ын нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 250 орчим заал, 2500-3000 баар цэнгээний газар байдаг гэсэн судалгаа бий.
Харин энэ эрс тэс харьцааг өөрчлөх ажлыг энгийн сонирхолтойгоор улс төржөөгүй, хүүхэд залуучууд руугаа хандсан ажлыг “Thanks MAN, Заал авъя Батболд ахаа” уриан дор эхлүүлж байна. Мөн Монгол улсад багийн спортыг хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллах юм байна. МУ-ын Засгийн Газрын тэргүүн “Бидэнд мөрөөдөл бий” уриан дор “Монгол мөрөөдлийн баг” тэмцээнийг 2011 оны 11-р сараас 2012 оны 4-р сар хүртэлх хугацаанд Монгол орон даяар зохион байгуулж байгаа.
Энэ тэмцээнд хот хөдөөгийн өсвөр үеийнхэн бүгдээрээ хамрагдаж байгаагаараа онцлогтой. Их хотын залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хүссэн үедээ спортоор хичээллэхийг нь дэмжиж урам зориг хайрласан энэ ажлыг зохион байгуулж байгаа МЧБХ-ны ерөнхийлөгчийн албыг олон жил хашиж явсан, спортын зүтгэлтэн МУ-ын ерөнхий сайд С.Батболдод хүүхэд залуучууд “Thanks MAN” гэж нэгэн дуугаар баярласнаа илэрхийлж байна.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ