Манай улсад Кабаре циркийн тоглолт болно

img

Дэлхийн найман орны циркийн жүжигчид болон Европын кабаре бүжигчид оролцсон “Кабаре цирк Монголд” нэртэй үдэшлэг энэ сарын 22-30-ны өдрүүдэд “Баянгол” ресторанд болох гэж байна.

Монгол циркийн хөгжлийн төв зохион байгуулж байгаа энэхүү тоглолтод оролцох жүжигчид энэ сарын 19-өөс эхлэн манай улсад ирэх бөгөөд Өмнөд Африкийн циркийн жүжигчид хамгийн эхэнд буух юм.  Тоглолт дөрвөн цагийн турш үргэлжлэх бөгөөд үзэгчид тоглолтын үеэр хоёр удаагийн хоол, амттан, бүх төрлийн халуун хүйтэн ундаагаар дайлуулах гэнэ. Тасалбарыг үнэ 100 болон 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

Сонирхуулахад хамгийн анхны Кабаре шоу 1880-аад онд Францад тавигдаж байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ