Цахилгаан, дулаан тасалдсан хэвээрээ байна

img

Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станцын зуухны трубин, генераторын доргионы хамгаалалт 1  дүгээр сарын 6-ны өдрийн 18:30 цагийн орчим зогссон байна. Үүнээс болж аймгийн хэмжээнд 19:20 цагаас эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч тасалдсаныг засварлахаар инженер техникийн ажилчид ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл ирүүлжээ.

Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар 1 зуухыг ажилд оруулж, орон сууцны байгууллага, иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүчийг өгч эхэлсэн байна. Харин гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүч тасалдсан хэвээр байгаа гэнэ.

Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ