Хадланчдын ажил жигдэрчээ

img

Хадланчдын ажил жигдэрчээ Улсын хэмжээнд энэ жил 45 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа. Үүнд шаардлагатай бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээг тооцож үзвэл хадлан 1.4 сая тонн, үйлдвэрлэлийн тэжээл 75 мянган тонн, гар тэжээл 150 мянган тонн хэрэгцээтэй гэсэн тооцоог гаргаад байгаа талаар ҮХААЯ-ны холбогдох хүмүүс хэлж байсан. Тэгвэл 1.4 сая тонн хадлан авахаар төлөвлөснөөс одоогоор гүйцэтгэл нь 30 хувь байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Хэдийгээр ажлын явц 30 хувьтай байгаа хэдий ч энэ сардаа багтаан дуусгахаар хадлан бэлтгэлийн ажилд аж ахуй нэгжүүд, иргэд гарчээ. Намрын налгар өдрүүдэд цаг алдалгүй ажиллаж байгаа хадланчид манай гэрэл зургийн дуранд ийнхүү буужээ.

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saihan:
Saihan haragdaj bainaa. Japan-d bol iim ajliih heden zuun hun hiine. Mongolchuud hedhen hun l hiichihej dungunuduu.
2013-09-19