Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн

img

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Ерөө голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халхголын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5  дулаан,  бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 2011 оны 11-р сарын 26-наас 11-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 26-нд зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр,  29-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи 26-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, 27, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ