
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 43 дахь, эмэгтэй 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотын “Papp Laszlo sportarena” спортын цогцолборт гурав дахь өдрөө үргэлжилж байгаа.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах барилдаан өнөөдөр оройноос эхлэх бөгөөд манай улсаас 48 кг-ийн жинд МУГТ, “Замчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д ОУХМ Э.Сумъяа нар зодоглох юм.
Харин эрэгтэйчүүдийн барилдаан 74 кг-аар үргэлжилж, улсаа төлөөлөн “Харгант цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Анхбаяр барилдана.
Эдгээр барилдаанууд манай цагаар 19:00-т эхлэх бөгөөд 03.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ