Завханд нохой галзуурчээ

img

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын 1 дүгээр багийн “Хар толгой” гэдэг газар өвөлжиж байгаа иргэн П-ын хотонд 1 дүгээр сарын 1-ний шөнө галзуу өвчний шинж тэмдэгтэй 1 чоно дайрч нэг хургыг барьсан байна. Галзуу чононд бариулсан хургыг уг айлын нохой идэж галзуурсаныг устгажээ.  Харин  устгасан нохойны толгойг  аймгийн Мал эмнэлэгийн газарт шинжлүүлэхээр явуулсан байна. Сумын малын эмч уг хот айлын 3000 гаруй толгой малд урьдчилан сэргийлэх вакцин хийж, хашаа хороонд ариутгал хийсэн гэнэ. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ