
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Э.Сумьяа мөнгөн медаль хүртлээ. Тэрээр нэгдүгээр тойрогтоо хийлсэн бөгөөд Вьетнам, БНАСАУ, АНУ-ын бөхчүүдийг ялж, өлтан медалийн төлөө БНХАУ-ын бөхтэй барилдаж, ялагдснаар мөнгөн медалийн болзол хангасан юм.
Харин 48 кг-ийн жинд барилдсан МУГТ Ц.Энхжаргал Украйн, Камериний бөхчүүдийг ялж, Венесуэлийн бөхөд ялагдсан улмаар дагах барилдаанд БНХАУ-ын бөхөд ялагдсанаар шагналт VII байрт шалгарав. Түүнчлэн эрэгтэй 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Aзербайжаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ